Пакистанд АНУ-ын тусгай хүчний явуулсан ажиллагааны дүнд 2011 оны тавдугаар сарын 2-нд алагдсан Осама бин Ладен Пакистаны түшмэдэд 900 орчим ам.долларын хахууль өгч, барилга барих зөвшөөрөл олж авчээ. Орон нутгийн “News” сонинд мэдээлснээр, Абботтабадад эргэн тойрон таван метр өндөртэй хэрмээр хүрээлэгдсэн, гурван давхар томоохон байшин бариулахын тулд “АльКайда”- гийн тэргүүн ийм хэмжээний мөнгө төлжээ. Харин хэнээс хахууль авч буйгаа түшмэд огтхон ч сэжиг аваагүй ажээ. Хахууль авсан түшмэдийг хожим нь баривчилсан байна. Бин Ладен барилгын зөвшөөрөл хэрхэн олж авснаа өдрийн тэмдэглэлдээ бичиж үлдээсэн аж.