Улиран одож буй 2012 онд манай гаригийн амьдралд өрнөсөн онцлог, содон үйл явдлыг тоймлон хүргэж байна.
Италийн Жилио арлын ойролцоо хөлөг онгоц хөмөрч живснээс 32 хүн амь үрэгдэв. Үүний гол хариуцлагыг эгзэгтэй үед осол той үйлдэл хийсэн төдийгүй онго цоо орхин зайлсан ахмад Франческо Скет тинод тохож байгаа юм. Зарим бурууг тэр бээр өөрийнх гэдгийг хүлээн зөв шөөрсөн.
Хоёрдугаар сард Гондурасын шоронд гал гарч, 360 хүн нас барлаа. Тамхины цогийг унтраалгүй хаяснаас гал дэгдсэн гэж мөрдөн байцаагчид үзсэн.
Францын Тулуз хотын еврейн сургуульд Мохаммед Мэра гэгч дайран орж, долоон хүнийг буудан хороов. Лалын шашинт энэ этгээдийг баривчлах ажиллагаа хоёр хоног шахам үргэлжилж, эцэст нь буудалцааны үед алан хядагч суманд өртөж амиа алдлаа.
Тавдугаар сард болсон Францын Ерөнхийлөгчийн сонгуульд 1955 оноос хойш анх удаа зүүний хүчний төлөөлөгч, социалист Франсуа Олланд ялалт байгуулав. Тэрбээр албан ёсоор гэрлээгүй Валери Триэлвейлертэйгээ Елисейн ордонд төвхнөсөн юм. Олланд Ерөнхийлөгчийн түрүүчийн сонгуульд нэрээ дэвшүүлж байсан бөгөөд дөрвөн хүүхдийнх нь ээж Сеголен Руаяльтай ч бас албан ёсоор гэрлээгүй байжээ.
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн вант улсын хувьд энэ он “тэмдэглэлт” гэж онцолж хэлж болохоор байлаа. Британичууд II Элизаветаг хаан ширээнд суусны 60 жилийн ойг өргөн тэмдэглэж, дэлхийн спортын их баяр-Олимпийн тоглолтыг эх орондоо зохион байгуулав.
Грек улс өрөө төлж чадахгүй болсноос бүс нутагт хэрэглэдэг мөнгөн тэмдэгт евро сүйрэлд орж болзошгүй талаар олон улсын хэмжээнд олон сар үргэлжилсэн маргаан шувтарч, Афин 50 тэрбум шахам еврогийн зээл авахаар боллоо. Санхүүгийн хямрал нь Грекийг улс төрийн хямралд хүргэж, нэг онд Парламентын сонгуулийг хугацаанаас нь өмнө хоёр ч удаа хийсэн тө дийгүй цалин хорогдуулж, ажлын байр цомхотгохыг эсэргүүцсэн тэмцэл хөдөлгөөн тасарсангүй.
Wikileaks сайтыг үндэслэгч Жулиан Ассанж өөрийг нь Шведэд шилжүүлэн өгөхийг хүлээж суулгүй Лондон дахь Эквадорын ЭСЯ-наас орогнол хү сэж, тэнд хагас жил гаруй толгой хор годож байна. Түүнийг Швед улсад шил жүүлж өгвөл хоёр ч эмэгтэйн эсрэг бэл гийн харилцаатай холбоотой гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж шүүхээр зэхэж байгаа юм.
Башар Асадын дэглэмийн эсрэг бослого Сирийн томоохон хотууд, түүний дотор нийслэл Дамаск болон түүний дараа ордог Алеппо хотыг хамрав. Олон улсын хүний эрхийг хамгаалдаг байгууллагын үзэж буйгаар бол, Сирид зэвсэгт тэмцэл дэгдсэн 2011 оны гуравдугаар сараас хойш тэнд 40 гаруй мянган хүн амь үрэгджээ.
“Арабын хавар” гэж дэлхий дахинаа нэрлэх болсон үйл явдлын дүнд Египетэд Хосни Мубаракийн дэглэм унаж, 2012 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд “Лалын ахан дүүс” хөдөлгөөний намаас нэр дэвшсэн Мохамед Мурси Төрийн тэргүүн болов. Тэрбээр өөрийн бүрэн эрхийг өргөтгөсөн зарлиг гаргаж, лалын шашны нөлөөг илт нэмэгдүүлсэн өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулахаар олон нийтийн санал асуулга явуулах болсноор Каирт эсэргүүцлийн хөдөлгөөн, тэмцэл дахин өрнөв. Энэ сарын 25-ны байдлаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг санал хураалтад оролцсон хүмүүсийн 63.8 хувь нь дэмжжээ. Санал өгөх эрхтэй 52 сая хү ний 32.9 хувь нь оролцсон байна. Сөрөг хүчнийхэн санал асуулгын дүнг эсэргүүцэж байгаа.
Норвегийн шүүх 21 жил хорих ялыг Андерс Брейвикт энэ оны наймдугаар сарын сүүлчээр оноов. Энэ хүн 2011 оны долдугаар сарын 22-нд Норвегийн нийслэл дэх Засгийн газрын хороололд дэлбэлэх ажиллагаа зохион байгуулсны уршгаар найман хү ний амь эрсэдсэн. Брейвик ингээд зогсолгүй Утей аралд Норвегийн Ажилчны намын залуучуудын лагерьт очиж гал нээн, 69 хүний амийг бүрэлгэсэн. Европыг лалын шашинжуулж байгаа явдалд Засгийн газрын болон олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор ийм хэрэг үйлдсэн гэж тэрбээр шүүхэд мэдүүлсэн юм.
АНУ-д бүтээсэн “Мусульманчууд буруугүй” киноны эсрэг өргөн олныг хамарсан эсэргүүцлийн кампани өнгөрөгч намар зөвхөн исламын орнууд гэлтгүй лалын шашинтан оршин суудаг Австрали, Бельги, Англи, Герман, Грек, Серб, Норвеги, Франц зэрэг дэл хийн олон оронд өрнөв. Олон ч удаа жагсаал цуглаан нь мөргөлдөөн болж хувирсан. Есдүгээр сарын эхээр Ливийн Бенгази хотод болсон эмх замбараагүй явдлын үеэр АНУ-ын Элчин сайд, өөр гурван дипломатчийн хамт амь үрэгдсэн. Уг киноноос болж Ливид үймээн дэгдсэн хэмээж байсан ч АНУ-ын Конгресст болсон сонсгол дээр Төрийн департмент эл мэдээллийг няцаасан.
Пакистаны Төмөр замын тээврийн сайд Гулам Билур киноны зохиогчийг хашраасан хүнд 100 мянган ам.долларын шагнал амласан бол, Орос зэрэг хэд хэдэн оронд эл уран бүтээлийг гаргахыг албан ёсоор хориглосон.
Гүржид аравдугаар сарын 1-нд Парламентын сонгууль болж, Ерөнхийлөгч Михаил Саакашвили сөрөг хүчний “Гүржийн мөрөөдөл” эвслийн ялалтыг хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүрсэн. Тэргүүлсэн эвслийнх нь хожил тэрбумтан Бидзина Иванишвилид Ерөнхий сайдын суудал авчирсан юм. Сүүлийн жилүүдэд хүндхэн харилцаатай явж ирсэн хөрш ОХУ-тай харилцаагаа хэвийн уур амьсгалд оруулна хэмээн Иванишвили сонгуулийн кампанийн өдрүүдэд амласан. Парламентын сонгуулийн дараах энэхүү өөрчлөлтөд Москва ч ихээхэн найдлага тавьж буй. Харин Украинд болсон Парламентын сонгуульд сөрөг хүчин ялагдсан төдийгүй эрх баригчид нь нэг танхим тай Дээд Радад олонхийн байр сууриа алдсан юм. Аравдугаар сарын 28-нд болсон энэ удаагийн сонгууль хангалттай ардчилал үгүй, сөрөг хүчний нэр дэвшигчдийг хясан боогдуулсан гэх шүүмж лэлд өртсөнөөрөө Гүржийнхтэй адилхан. Сөрөг хүчний хүчтэй лидерүүд болох Юлия Тимошенко, Юрий Луценко нар сонгуульд өрсөлдөж чадаагүй.
Аравдугаар сарын сүүлчээр Карибын бүс нутаг, Атлантын төвийн бүс, АНУ-ын зүүн, зүүн хойд хэсгийг “Сэнди” хар салхи түйвээлээ. 200 шахам хүний аминд хүрч, олон тэрбум дол ларын эдийн засгийн хохирол учруулсан хар салхинд хэвлэлүүд “Супер шуурга” хэ мээх “цол” хайрласан юм. Хар салхинд бусдаасаа хүнд нэрвэгдсэн хоёр мужийн нэг Нью-Йоркт гэхэд агаарын тээврийн 19.000 нислэг саатаж, сүүлийн 30 гаруй жилийн түүхэнд анх удаа хөрөнгийн бирж хоёр өдөрүүдээ барьсан. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон “Твиттер” нийгмийн сүлжээгээр 2012 онд хамгийн их хөндсөн сэдэв болох “Сэнди” АНУ-ын Ерөнхийлөгчөөр улиран сонгогдоход нь Б.Обамад багагүй дэмжлэг үзүүлсэн. Сонгуулиас хэдхэн хоногийн өмнө нэрвэсэн байгалийн гамшгийн өдрүүдэд Цагаан ордны тэргүүний явуулсан үйл ажиллагааг өрсөлдөгч Бүгд найрамдах намынхан ч сайшаасан билээ.
Нэгдсэн улсын түүхэнд анхны хар арьст Ерөнхийлөгч хэмээн түүхэнд бичигдсэн Барак Обама БНН-аас нэр дэвшигч Митт Ромнийг ялснаар дахин дөрвөн жил Цагаан ордонд эзэн суух болзлыг биелүүлэв. Эдийн засгийн хям ралын үр дагавар Б.Обамагаас сонгогчдын мэдэгдэхүйц хэсгийн дэмжлэгийг булаасан. Тиймээс ч түүнийг дахин сонгогдоно гэж хэн ч баталгаатай хэлээгүй. Кампанийн халуухан мөчүүд болох халз мэтгэлцээнүүд ч хайныг хагалаагүй юм.
Америкийн сонгуулийн систем энэ удаа ч онцлогоо харуулсан. Б.Обама сонгогчдын коллегийн 332 санал, өрсөлдөгч нь 206 санал авсан. Харин хувиар авч үзвэл Б.Обамад америкчуудын 51 хувь саналаа өгсөн байгаа. Өмнөх Ерөнхийлөгчийн эхлүүлсэн Афган, Иракийн дайнаас дэлхийн улс төрийн тавцанд нэр хүнд нь ихээхэн унасан Америкийг өөрчилнө гэсэн хүлээлтээр дөрвөн жилийн өмнө Цагаан ордны тэргүүнээр сонгогдон, “Тайм”- ын оны хүнээр тодорсон Б.Обама тус сэтгүүлийн 2012 оны шалгаруулалтыг дахин өнгөлсөн юм.
Б.Обама Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсоны маргааш нь манай өмнөд хөрш БНХАУ-д Төр, засгийн дээд удирдлагад халаа сэлгээ хийлээ. Ойрын хэдэн жилд ДНБ-ий хэмжээгээрээ Америкийг гүйцнэ хэмээн яригдаж буй коммунист Хятад тав дахь удаагаа ийм өөрчлөлт явуулав. Улсын жолоог атгах ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хороо арван жилд нэг удаа шинэчлэгддэг.
Ерөнхийлөгч Ху Жинтаогоос халааг нь авсан Дэд Ерөнхийлөгч Си Жиньпин 2013 оны гуравдугаар сард албан ёсоор ажилдаа орно.
“Хамас” болон Гаазын зурвас дахь Палестиний зэвсэгт бүлгийн байршил руу Израиль арваннэгдүгээр сард пуужингаар харвасан нь Ойрхи Дорнодод мөргөлдөөний шинэ голомт үүсгэх нь гэх түгшүүр дагуулсан. Үүнээс долоо хоногийн өмнө “Хамас” ТельАвив хүрэх чадвартай, холын тусгалтай пуужингаа харвасан юм. Израиль ч хариуд нь пуужин эсэргүүцэгч “Төмөр орой” системийнхээ ид хавыг гайхуулах шиг болсон. Гэнэт эхэлсэн эл хямрал энгийн номхон олон зуун хүний цус нулимсыг урсгав.
ЭДИЙН ЗАСАГ
Грект энэ онд нүүрлэсэн санхүүгийн хямрал тус улсаар л шувтарна гэж үзэхэд түвэгтэй байдал нэгэнт бий болоод буй. Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр, дэлхийн томоохон 42 эдийн засаг (улс) хямралтай байна гэж Германы “Бертелсманн” сан үзжээ. Европын Испани, Португали, Италид эдийн засгийн байдал хэцүүхэн байгаа.
Зүүн Азийн орнуудын эдийн засгийн өсөлт удааширч буй нь АНУ, Европын холбооны гишүүд зэрэг хямралтай нүүр тулаад буй орныг чиглэсэн экспортын хэмжээ буурч байгаа тай холбоотой аж. Японы эдийн засаг урагшаа төдийлөн ахихгүй байсаар Хятадыг урдаа гишгүүллээ. Японы эдийн засгийн өсөлт 1.2 хувь хүртэл буурах төлөвтэй аж. Гэтэл Хятадын маань эдийн засгийн өсөлт ч сүүлийн үед удааширч байна гэж үздэг. Харилцан уялдаагүй улс гэж байхгүй болсон энэ цагт нэг бүс нутагт бүү хэл, нэг улсад үүссэн хямрал ч бусдыг хөлдөө чирэх магадлал өндөр.
Олон улсын валютын сангаас бэлтгэсэн “Дэлхийн эдийн засгийн хэтийн төлөв” илтгэлд дэлхийн эдийн засгийг 2013 онд 3.6 хувь өснө гэсэн байсан. Тэр дундаа хөгжиж буй орнуудынх илүү ахицтай байх, өсөлт нь 5.6 хувьд хүрнэ гэж таамагласан байв. Тэгвэл хөгжингүй орнуудынх үүнээс нэлээд доогуур, 1.5 хувь орчим өсөх болов уу гэж үзсэн байна. АНУ-ын эдийн засаг 2.1 хувиар өсөх бололтой. Бүхэлд нь авч үзвэл, халаагаа өгч буй оны сүүлийн гурван сарын байдлаар дэлхийн эдийн засаг цаашид муудах төлөвтэй байна.
2007 оны дэлхийн эдийн засгийн хямралыг урьдчилан хэлсэн, Нью-Йоркийн их сургуулийн профессор, эдийн засагч Нуриэль Рубинийн хэлснээр, дэлхийн эдийн засагт 2013 онд шинэ хямрал нүүрлэх хэд хэдэн эрсдэл байгаа аж. Юуны өмнө, энэ нь дэлхийн эдийн засгийн өсөлтийн хурдац удааширч буйтай холбогдох нь. Дээр нь Хятадын үндсэн хөрөнгө дэх хэт хөрөнгө оруулалт, АНУ, Европын холбоо, Японы үлэмж өртэй зэргийг эрсдэлт хүчин зүйлд тооцжээ. Дэлхийн эдийн засгийн хямралын үр дагавар болж, газрын тос болон бусад түүхий эдийн үнэ нэлээд хугацаанд унах төлөвтэй.
УЛС ТӨР
Зарим шинжээчийн үзсэнээр, ирэх онд эхлэх эдийн зас гийн хямрал Алс Дорнодын бүсийн орнуудын улс төр, соёлын амьд ралд Өрнөдийн эсрэг үзэл, хандлагыг бэхжүүлж болзошгүй аж. Өрнийн иргэншлийн эдийн засгийн сульдааг ашиглан, байр суурь, нөлөөллөө тэлэх оролдлогыг Төв Ази, Ойрхи бо лон Дундад Дорнодын бүс нутаг дахь лалын тулгуур үзэлт нүүд хийж мэдэх юм байна.
ОХУ-д улс төрийн хямрал нүүрлэх үү гэсэн асуулт олон улсын судлаачдын анхаарлыг зүй ёсоор татаж буй. Эдийн засаг, институц, технологийн салбарт нь шинэчлэл шаардагдаж буй тус улсад улс төрийн байгууллыг шинэчлэхгүйгээр реформ хийх боломжгүй гэж шинжээчид тэмдэглэж. Орост эрх баригчид хийгээд сөрөг хүчний дунд өрнөсөн ширүүн тэмцлийн жил шувтарч буй ч иргэдийн нэг хэсэг Ерөнхийлөгч В.Пу тин, “Нэгдмэл Орос”-ын засаглалаас залхсан нь улс төрийн хямрал гүнзгийрэхийн дохио байж мэдэх нь.
Өмнөд хөрш Хятадын хувьд улс төрийн шинэ удирдлага гарч ирснээр Бээжингийн дэлхийн улс төрийн талаар баримтлах бодлогод огцом өөрчлөлт орохгүй хэмээн олон нийт хүлээж байна. БНХАУ-ын шинээр сонгогдсон эрх баригчид өөрчлөхөөс илүүтэй олон арван жилийн турш баримталж ирсэн уламжлалт бодлогоо үргэлжлүүлэх төлөвтэй. “The Economist” сэтгүүлд бичсэнийг үзвэл, шинэ Ерөнхи лөгч Си Жиньпин ч энэ гольдролоос гажихгүй нь бололтой. Хөгжингүй орнуудын эдийн засгийн хямралын сүүдэрт ширвүүлэх улсынхаа дотоод улс төрийн болон эдийн засгийн тогтвортой байдлыг хангах явдлыг ноён Жиньпин тэргүүлэх чиглэлээ болгоно гэж энд тэмдэглэжээ.
Бөмбөрцгийн хамгийн халуун цэг болоод буй Сирийн байдал ирэх онд даамжрах магадлалтай. Эрх баригчид нь химийн зэвсэг хэрэглээд эхэллээ гэх мэдээлэл нэгэнт дэлхий дахины сонорт хүрсэн. Өөрийн ард түмний эсрэг химийн зэвсэг хэрэглэхгүй гэж амлаж байсан Башар Асадын дэглэм ийм алхам хийсэн нь нэлээд “ядарч” буйн шинж тэмдэг байж мэднэ. Ингэснээр Сирийн одоогийн эрх баригчид өөрсдөдөө “ялын тогтоол” бэлтгэж байж магадгүй. Сирийн эрх баригчид химийн зэвсэг хэрэглэвэл гар хумхиж суухгүй гэх аястай үгийг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама амнаасаа унагасан. Ер нь Башар Асадын хувь заяа нэг тийш болж тун болзошгүй.
Баруунд, ялангуяа сургууль соёлын газар зэвсэглэсэн этгээд “ид хаваа” үзүүлсэн явдлын тухай сэтгэл сэрдхийлгэсэн чимээ дуулдаад байх боллоо. Үү нээс үүдээд иргэдэд галт зэвсэг чөлөөтэй худалдахыг болиулах асуудлыг Америкийн Ерөнхийлөгч Б.Обама анхааралдаа авсан. Иргэд өөрийгөө болон гэр бүлийнхнээ, эд хөрөнгөө хамгаалахын тулд зэвсэг хэрэглэхийг Америкт хуулиар зөвшөөрсөн байдгаа цуцлах, ядаж зэвсэг худалдахад тавих хяналтыг чангатгавал ахиц гарч мэдэх юм. Гэхдээ энэ асуудал улс төрийн зарим хүчний хувьд сонгогчдоо татах хэрэгсэл нь болдог тул хяналтыг чангалах шийдвэрт хүрэхэд саад учирч магадгүй.
И.РЭНЧИНХАНД, Х.ЭНХТУЯА