Өмнөд Африкийн анхны өнгөт арьст Ерөнхийлөгч Нельсон Мандела Зул сарын баярыг эмнэлэгт хэвтэж өнгөрүүлсэн тухай BBC мэдээлэв. Өдгөө 94 насыг зооглож буй тэрбээр уушгины хорт хавдрын эсрэг болон цөсний чулуугаа авахуулах гэж хоёр долоо хоногийн өмнөөс эмнэлэгт хэвтжээ. Уг нь Н.Мандела Зул сарын баяраар гэртээ байхыг хүссэн ч, өдөр ирэх бүр өвчин нь хүндэрч буй учраас эмнэлэгт хэвтэх нь зүйтэй гэж шийдсэн байна.
Йоханнесбургийн төв эмнэлгийнхэн өчигдөр Н.Манделад хаягласан баярын ил захидал, цэцэгст “булуулсан”- ыг BBC онцолжээ. Н.Мандела нь 2004 онд албан ёсоор улс төрийн тавцангаас бууж, нийслэлээсээ холгүй орших Куну хэмээх тосгонд амьдарч байгаа аж.
Т.Жигүүр