Их Британийн ханхүү Харри Афганистаны өмнөд хэсгийн Гильменд мужид явуулсан тусгай ажиллагааны үеэр “Талибан” хөдөлгөөний хээрийн цэргийн командлагчдын нэгийг устгасан тухай Британийн “Sun” сонинд мэдээлэв. Тусгай ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлээгүй байна. Харин “Арасhe” нисдэг тэргийг жолоодолцож явсан ханхүү “Hellfire” пуужинг харвасан нь газар дээрх байгууламжийг оносон гэнэ. Аравдугаар сарын сүүлчээр явуулсан уг ажиллагаанд Афганы цэргийнхэн ч оролцсон юм байна.
ИТАР-ТАСС уламжилснаар, Хатан хааны агаарын цэргийн хүчний алба хаагчийн хувиар Харри Афганд есдүгээр сард хөл тавьсан бөгөөд ирэх оны нэгдүгээр сар хүртэл байх аж. Цэргийн алба хаагчдын дунд Уэльсийн ахмад хэмээн нэрлэгддэг Харри “Apache” нисдэг тэрэгний нисэх багт II нисгэгчээр томилогджээ. Тэрбээр Афганд Британийн цэргийн бие бүрэлдэхүүнд багтан хоёр дахь удаагаа очсон нь энэ юм. “Hellfire” пуужин нь 70.000 доллар ын үнэтэй, 500 метрээс найман км хүртэлх зайд цохилт өгөх чадвартай юм байна.