Сирийн төв хэсгийн Хама мужийн Халфая хотод талхны газар агаараас өгсөн цохилтод өртөн, 100 гаруй хүн амь үрэгдэж, шархад сан болохыг AFP мэдээлэв. Хохирогчдын тоо 200-д хүрч болзошгүйг хүний эрхийн байгууллагууд мэдээлжээ. Халфая нь сөрөг хүчний зэвсэгт бүлгүүдийн хя налтад саяхан орсон хот аж.
Агаарын цохилтод Алеппо муж, Дамас кийн дагуул хотууд мөн өртжээ. НҮБ болон Арабын орнуудын лигийн тусгай төлөөлөгч Лахдар Брахими уржигдар Сирид очсон. Тэрбээр Сирийн Засгийн газар болон сөрөг хүчний төлөөлөлтэй ойрын үед уулзах юм. Ерөнхийлөгч Б.Асад ч Брахимийг хүлээн авахаар төлөвлөж буйг эх сурвалжууд мэдээллээ.
Х.ЭНХ