АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама төрж, өссөн газраа Зул сарын баярын амралтаа өнгөрөөхөөр Хонолулу хотод гэр бүлийнхээ хамт хүрэв. Тэднийх ер нь шинэ жилийг Хавайд угтдаг уламжлалтай гэж хэлж болно. Ерөнхийлөгч тэндээс нийслэлд хэзээ буцаж ирэх талаар мэдээлсэнгүй. Харин түүнийг Хавайд байх үед энд албан ёсны, олон түмнийг хамарсан ямар нэг арга хэмжээ болохгүй нь тодорхой гэнэ.