“Сэнди Хук” бага сургуулийн 20 сурагч болон сургуулийн хэд хэдэн багш, ажилтан аллагад өртөн амиа алдсан хэрэг гарсан нь америкчуудыг айдаст автуулаад буй. Амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн тус улсад телевизийн олон ангит болон инээдмийн цуврал кино, цэнгээнт нэвтрүүлгийг зурагтаар гаргахыг түр хугацаагаар хоригложээ.
Түүнчлэн “Алтан бөмбөрцөг”-ийн таван номинацид нэр дэвшээд байгаа найруулагч Квентин Тарантиногийн “Django Unchained” зэрэг хүчирхийллийн сэдэвт киног гаргахгүй аж. “Fox” телевиз энэ шийдвэрийг дэмжиж “Хүн бүрийн сэтгэлд айдас хуруулсан жигш үүрт хэрэг гарсанд бид гүнээ харамсаж байна. Үүсээд буй нөхцөл байдлаас шалтгаалж гаргасан шийдвэрийг дэмжиж, бүрлээчид тэдний ар гэрийнхэнд хүндэтгэл үзүүлнэ” хэмээн мэдээлжээ.
Ж.Цэцэг