Британийн энэ сониныг сүү- лийн таван жил удирдсан Жеймс Хардинг оны эцсээр аж лаа өгөх гэж буйгаа ажилтнууддаа хэлсэн байна. Бүрэлдэхүүнд нь тус сонин багтдаг News Corporation-ы тэргүүн Руперт Мердоктой энэ сарын 12-ны өглөө утсаар ярьсны дараа тэрбээр ийн мэдэгджээ. Хардингийн хэлснээр бол сониныхоо ерөнхий редактороор өөр хүн томилохоор төлөвлөж буйгаа News Corporation түүнд ойлгуулсан аж. Огцрох тухай саналыг Мердок хүлээж авчээ. Тэрбээр 1981 онд энэ сониныг худалдаж авахдаа ерөнхий редактор томилох хийгээд халахдаа бие даасан захирлуудын олонхын саналаар шийдэж байхаар тохиролцсон баримт бичигт гарын үсэг зурсан юм байна. Хардинг хамт олондоо хандаж хэлэхдээ сониныхоо болон зарим сэтгүүлчийн ололт амжилтыг нь онцолж, ерөнхий редак тороор ажиллах үед нь тусалж дэмжиж байсан Мердокт талархлаа илэрхийлжээ. Хар дингийн суудлыг түүний орлогчоор ажиллаж ирсэн Кит Блэкмор эзлэх аж. Харин түүний орыг хэн залгамжлах нь тодорхой болоогүй байна. “News Corporation”-ыг “The Times”, “The Sunday Times”, “The Sun” сонинуудыг хариуцах хэвлэлийн ордон, телевиз, шоу бизнес эрхлэх, хэвлэлээ хянах хоёр компани болгож хуваах гэж буй нь 2012 оны зургадугаар сард тодорхой болжээ.