АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама “Vogue” сэтгүүлийн америк хувилбарын Ерөнхий редактор Анна Вентурыг Франц эсвэл Их Британид суух Элчин сайдаар томилох асуудлыг авч үзэж буй тухай “Bloomberg” мэдээлэв. 1988 оноос хойш “Vogue” сэтгүүлийг удирдаж буй 63 настай Вентур нь дэлхийн загварын ертөнцийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг бөгөөд “Улс төрийн элч” болж мэдэх юм.
Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилд хөрөнгө цуглуулж өгсний хариуд тэрбээр ийм бэлэг гардаж магадгүй. Зарим мэдээллээр Вентур 500 мянган ам.доллар цуглуулж Обамад гардуулжээ. Энэ албан тушаалд бас Төрийн тэрг үүний сонгуулийн штабын санхүүгийн хороог даргалж байсан Мэтью Барзун нэр дэвшиж байгаа бөгөөд мөн л хагас сая доллар цуглуулж хандивласан тэрбээр элчин сайдын сэнтийд илүү сонирхолтой байгаа гэж “Bloomberg”-ийн эх сурвалж мэдээллээ.
Харин “Vogue” сэтгүүлийн төлөөлөгчийн үгээр бол, Вентур Элчин сайдын албан тушаал руу огтхон ч тэмүүлэхгүй байгаа гэнэ. Сонгуульд ялсан Ерөнхийлөгч сонгуулийн штабынхаа экс ажилтнуудыг дипломат албанд томилдог нь эртнээс тогтсон талархлын хэлбэр юм.
О.БОЛОРМАА