Gucci Paris Master хэмээх олон улсын тоглолтыг үзэхдээ индианчуудын нэг омгийн удирдагчийн гоёлын хувцастай ижилхэнийг өмссөн байсан Монакогийн гүнж Каролина Гримальдийн охин бөгөөд вант улсын хаан ширээний дөрөв дэх залгамжлагч Шарлотта Казирагийн эсрэг индианчууд дайн зарлахаар шийджээ.
Тэгэхдээ Казирага нь хувцасны загварын ордны хүн болохоор түүнийг буруутгаж чадах эсэхийг сэтгүүлчид таамаглаж ядан байна. Цагаан шаргал илгээр хийсэн өмд, майк, өнгө өнгийн өдөөр хийсэн малгай өмсөж, нүүрээ индиан маягаар будаж, үсээ хоёр салаалсан байсан нь 26 настай үе залгамжлагчийг харилцааны цахим хэрэгслээр санал бодлоо илэрхийлэгчдийн маргааны бай болгож орхилоо.
“Эрхэм Шарлотта, индианчуудын уламжлалд зоргоор халдаж буй байдал нь тэднийг одоо хүртэл арьс өнгөөр ялгаварлаж буйн нотолгоо болсоор ирлээ. Ийм хувцастай ирэхээр зориглосныг чинь бодоход чи энэ бүхний талаар юу ч мэддэггүй бололтой. Одоо уучлалт гуй” гэж цахим харилцаа ашиглагч нэгэн бичсэн байв. “Энэ нь аятайхан харагдаагүй, бас инээдтэй ч юм биш, харин мулгуу, доромж явдал” гэсэн үгс бас тааралдана. Казирага хэчнээн эрх дархтай байгаа ч АНУ-ын уугуул оршин суугчдын уламжлалыг гутаан доромжлох эрх байхгүй гэж цахим харилцаа ашиглагчид үзжээ.