Өчигдөр 08.00 цагийн орчимд Японы Токио хотын ойролцоо Сасаго хонгил нурсны улмаас машинтай хүмүүс дарагдсан байна. Цагдаагийнхны мэдэгдэж буйгаар хамгийн багадаа тэнд зургаан хүн байгаа аж. Японы хэвлэлүүдэд мэдээлснээр Сасаго хонгилын амнаас дотогш 100 метрийн зайд тааз нь гэнэт нурсан бөгөөд түүгээр зорчиж байсан ачааны машинууд дарагдаж, гал гарчээ.
Гал сөнөөгчид галыг унтраахаар ажиллаж, аврах албаны ажилтнууд дотогш нэвтрэхээр оролдож буй гэнэ. Тус хонгил нь таван км урт бөгөөд Японы нийслэлээс баруун зүгт, Чүо хурдны замны хамгийн ачаалалтай хэсэгт оршдог байна. “Бид ослын талаарх мэдээллийг авсан даруйдаа ирсэн. Хэдэн машин шатаж байгаа нь одоогоор тодорхойгүй” хэмээн цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч ярьжээ. Нэгэн эрэгтэй хүн цагдаа руу утасдаж мэдээлэл өгсөн бөгөөд ярихаас нь өмнө хонгил нурсан гэж гэрчилжээ.
“Asahi” телевизийн мэдээлж буйгаар тэнд гурван машин дарагдаад байгаа аж. Түүнээс гадна таван хүн ачааны машин дотор байгаа хэмээн ослоос өмнөхөн тэндээс гарч амжсан хүн хэлжээ. Яманаши мужийн Оцүки дахь авто тээврийн замд болсон эл ослын хохирлын хэмжээ одоогоор тодорхойгүй байна.
Г.Гэрэл