Энэ удаагийн “Пирс Морганы зочин” нэвтрүүлэгт “Columbus Zoo and Aquarium” амьтны хүрээлэнгийн захирал “Ширэнгэн ойн Жэк” хочит Жэк Ханна өөрийн “зэрлэг” найзуудтайгаа оролцжээ.
-Студи маань яг л ширэнгэ ой шиг болчихож. Бидэн дээр үчимбэр (улаан ирвэс), үнэг, шар шувуу, бамбар, үлэг гүрвэл гээд олон амьтан ирээд байна. Жэк би эдэнд арай бариулчих юм биш биз дээ!
-Үгүй дээ.
-Эдгээр бамбарууд нялх тийм үү. Тэд хэдэн настай вэ?
-Тийм ээ. Эдгээр Сибирийн барын зулзага 13 долоо хоногтой.
-Тэд хэдэн настайдаа хүн барьж чадах вэ?
-Дахиад 22 сар өнгөрсний дараа. Тэр үед эдгээр амьтад 600 паунд гаруй жинтэй болно. Дашрамд хэлэхэд, Сибирийн бар маш ховордсон. Зарим хүм үүс 400 гэдэг ч 200 орчим л үлдсэн байх.
-Тэд жижиг ч маш аюултай харагдаж байна?
-Тийм шүү. Гарыг чинь гэмтээж ч магадгүй. Тэд одоо хазаж чаддаг болсон байгаа. (Инээв)
-Та тэднээс айхгүй байна гэж үү?
-Сайхан асуулт байна. Хүм үүс бас ингэж асуудаг юм. Нас биед хүрсэн бар арван минутын дотор л миний гарыг идчихэж чадна. Энэхтэгийн бенгалын бар гэхэд одос үхрийг аравхан секундын дотор барьж чадна. Нэг дор 30-40 паунд жинтэй амьтныг идэх нь ч бий. Гэхдээ эхнэр бид хоёр гэрлэснээс хойш 40 жилийн турш бар, арслан, ирвэс гээд олон амьтан өсгөсөн. Тиймээс бид тэднийг сайн мэднэ. Айх зүйл нэг их байдаггүй. Манай хүрээлэнгийн ажилчид ч амьтдаа төрснөөс нь хойш сайн мэддэг.
-Харин би айсандаа бараг л үхэх нь байна!
-Гэхдээ дэлхийд маш ховордсон амьтдад хүрч үзнэ гэдэг азтай хэрэг гэж бодохгүй байна уу. Чи бас тэдний ямар үзэсгэлэнтэйг анзаарч болно шүү дээ.
-Тийм л дээ. Гэхдээ шууд нэвтрүүлгийн үеэр намайг идчихээсэй гэж хүсэхгүй л байна шүү. Ирвэсээ бидэнд танилцуулаач?
-Айх хэрэггүй дээ. Хэрвээ чи Египетэд очиж байсан бол бунхан дээр цөлийн ирвэс дүрсэлсэн байдгийг санаж байгаа байх.
-Тийм ээ.
-Фараонууд олон мянган жилийн өмнө цөлийн ирвэсийг шүтэж, тэжээдэг байсан юм билээ. Хамгийн сонирхолтой нь тэд 10 фит (нэг фит гурав гаруй метртэй дүйнэ) үсэрч, нисэж байгаа шувууг барьж чаддаг.
-Үнэхээр гэж үү?
-Би хоёр ч удаа харсан. Эдгээр амьтад ширэнгэн ойд бус тал газарт, Кени, Танзанид бий. Харин Египетэд тийм ч олон байдаггүй. Сонирхуулахад, тэдний хойд хөл маш хүчтэй. Бас урд, хойд талын хөл нь өөр урттай байдаг юм. Бас тэд хэзээ ч номхордоггүй догшин амьтад.
-Тийм байж. Энэ тас шувуу мөн үү. Түүнийг юугаар тэжээдэг вэ?
-Энэ бол Египетийн тас, түүхий махаар тэжээдэг. Тэднийг “халзан” байдгийг чи мэдэх байх.
-Үнэн бололтой. Түүнээс өмхий үнэртэж байна. Тас бас царай муутай байдаг бололтой. Ингэхэд түүний талаар хэлэх эерэг зүйл байна уу?
-Байлгүй яахав. Тэд бусад амьтны идээгүй зүйлээр хооллож, нэг ёсондоо цэвэрлэгээ хийдэг гэхэд болно.
-Тоос сорогч шиг гэсэн үг юм байна.
-Тийм шүү.
-Одоо дэлхийн хамгийн урт настай амьтдын нэг оцон шувууны талаар ярилцъя.
-Тэгэлгүй яахав. Нийт 17 төрлийн оцон шувуу байдгаас тав нь хүйтэн нөхцөлд амьдарч чаддаг. Хүмүүс пингвинийг зөвх өн хүйтэн газар амьдардаг гэж боддог нь буруу. Жишээ нь, хар хөлт гэгддэг энэ оцон шувуу Өмн өд Африкаас ирсэн. Тэр яг л илжиг шиг чанга дуутай учраас ийм нэртэй болсон юм. Энд бас Австрали, Галапагос аралд амьдардаг оцон шувуу байна. Тэднийг долоодугаар сард ховордож буй төрлийн жагсаалтад оруулсан.
-Одоогоор дэлхийд хэдэн оцон шувуу байгаа вэ?
-Нарийн хэлж мэдэхгүй ч цөөн гэж бодож байна. Сонирхуулахад, тэд бусад бүх шувуунаас илүү шигүү үстэй.
-Таны хамгийн хайртай амьтан юу вэ. Жишээлбэл, эзгүй арал руу нэг амьтантай яв гэвэл тэр нь юу байх вэ?
-Би бараг л амьдралынхаа 50 жилд амьтадтай нөхөрл өсөн. Гэхдээ нэг амьтан нэрлэ гэвэл ирвэс юм болов уу. Заан ч бас хамгийн ухаантай амьтан л даа.
-Зөвхөн нэгийг нэрлэ гэвэл?
-Заан байх. Заан их ухаантай, дэлхийн хоёр дахь том сүүн тэжээлтэн. 1978 онд дэлхий даяар 1.4 сая заан байсан бол одоо 375 мянгаас ч бага болсон.
-Маш ихээр цөөрчээ. Тэгвэл одоо Жимми нэртэй аварга том яст мэлхийтэй танилцъя.
-Энэ яст мэлхий Хойд Африкаас ирсэн. Нас биед хүрсэн үедээ дунджаар 150 паунд жинтэй болдог. Хуягийг нь хүмүүс үнэт эдлэл хийхээс авахуулаад маш олон зүйлд ашигладаг учраас хамгаалах амьтдын тоонд оруулсан. Энэ бол дэлхийн хоёр дахь том, албатра яст мэлхий. Бүр 500 паунд жинтэй болох нь ч бий.
-Энэ хоёр яст мэлхий тулалдвал хэн нь дийлэх вэ?
-Мэдээж том биетэйгээрээ албатра яст мэлхий. Хүмүүс яст мэлхий, туулай хоёрыг зүйрлэх нь бий. Гэхдээ яст мэлхий тийм ч удаан хөдөлгөөнтэй биш байгаа биз дээ. (Инээв)
-Тийм гэж үү. Тэд хэр “хурдалж” чадах вэ?
-Өнгөрсөн шөнө гэхэд тэд зочид буудлын өрөөгөөр хэс үүчлээд л байсан. Өрөөний булангаас нөгөөг хүртэл зайг 10 секундын дотор “туулсан” байх шүү.
-Та тэдгээрийг буудалдаа байлгасан гэж үү дээ?
-Үнэнийг хэлэхэд тийм. Үлэг гүрвэлийг гэхэд угаалгын өрөөнд байлгасан.
-Одоо цасны ирвэсийн тухай яриач. Тоо толгой нь хэд орчим болсон бэ?
-Зарим хүн 1000 гэдэг ч 500 орчим л байх. Түүний сүүл биеийг нь “хүрээлж” чаддаг гээд бод доо. Товчхондоо, дулааныг нь хадгалдаг гэсэн үг. Тэд чихээ хөлдөөчихдөг учраас богино чихтэй байгааг харж байна уу. Тэд 30-40 фит өндөр үсэрч чаддаг.
-Тэд Нью-Йоркийн харьцангуй дулаан уур амьсгалд амьдарч чадаж байгаа нь юутай холбоотой вэ?
-Түүнийг бид үргэлж агааржуулагчтай газар байлгадаг. Өөрсдийн тав тухаас илүү бид тэдний орчинд санаа тавьдаг шүү.
-Ингэхэд та унтдаг уу?
-Би нэг их унтдаггүй, шөнө хүртэл шүү. Зарим амьтад шөнө унтдаггүй болохоор тэр.
-Дахиад асууя. Та зэрлэг амьтдаас үнэхээр айхгүй байна гэж үү?
-Пирс юу гээч, Европт 80 мянган ам.долларын үнэтэй хүрэм борлуулж байна. Үүнийг хийхэд нэг амьтан “оролцсон” байж таарна. Энэ л намайг айлгадаг зүйл. Хүн тансаглалын төлөө амьтдыг олноор золиосолж байна.
-Үнэхээр тийм шүү. Хэдхэн жилийн дараа гэхэд эдгээр амьтад устаж үгүй болохыг үгүйсгэхийн аргагүй. Бидэн дээр ирсэн зочдын нэг, Сахаарын цөл өөс ирсэн, дэлхийн хамгийн жижиг үнэгийн талаар танилцуулаач?
-Эдгээр амьтад том чихтэй байгааг анзаарсан байх. Энэ нь магадгүй тэдний цусны судастай холбоотой байх. Тэд бүхий л амьдралынхаа турш ус уухгүй байж чаддаг.
-Огт ус уудаггүй гэж үү?
-Идэж байгаа зүйлээс (аалз болон шавьж) шингэнээ нөхөж чаддагтай нь энэ холбоотой.
-За одоо тэгвэл дэлхий дээрх хамгийн хурдан амьтны талаар Та юу гэх вэ?
-Үчимбэр (улаан ирвэс)-ийг хэлж байна уу. Тэр цагт 70 миль (нэг миль 1.6 км-тэй тэнцэнэ) газрыг туулах чадвартай. Харамсалтай нь зарим үед арслан улаан ирвэсийг барьж идэх тохиолдол бий.
-Үчимбэр хамгийн хурдан амьтан мөн үү?
-Яг ч тийм биш л дээ. Эгэл шонхор цагт 220 миль “хурдалж” чаддаг.
-Энэ царай муутай бодонг хараач ээ!
-Африкийн бодонг хэлж байна, тийм үү. Түүний хоёр “аймшигтай” соёо нь арслангаас өөрийгөө хамгаалахад нь гол үүрэг гүйцэтгэдэг. Нээрээ тэд амьдралынхаа ихэнхийг зогсож өнгөрүүлдэг. Бас тэд аюулыг эртнээс мэдэрдэг “зөнч” амьтад.
-Дахиад асууя. Та зэрлэг амьтдад итгэсээр л байх уу?
-Тийм ээ.
-Бурхан минь гэж! Ийм олон амьтантай нэвтрүүлэг хийхийг би дахиад хэзээ ч хүсэхгүй байх аа!
-Бид эргэж ирнэ ээ.
-Үнэхээр гэж үү. Энэ удаагийнх л надад хангалттай. Баярлалаа, Жэк.
Орчуулсан: Ц.Болормаа