“iPhone, iPad гэхчлэн АНУ-ын нэрийн хуудас болсон, дэлхийн зах зээлд шууруулж байгаа бү- тээг дэхүүнүүдийг яагаад эх орондоо биш БНХАУ-д үйлдвэрлэх болсон бэ. Америкийн компаниудын эх оронч үзэл хаачив?” хэмээн АНУ-ын Ерөнхийл өгчийн сонгууль болохоос өмнөх хоёр дахь мэтгэлцээний үеэр CNN-ийн сэтгүүлч Кэнди Сроули Б.Обама, М.Ромни нараас асууж байлаа. АНУ дэлхийд эдийн засгаараа тэр гүүлж байгаа атал БНХАУ үйлдвэрлэл, экспортын хэмжээгээр тэдний өмнө гишгэсний учир юу вэ? Жишээ нь, “Dell”, “Sony”, “Nintendo”, “Apple” гэх технологийн салбарын акулуудын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг БНХАУ-ын (Тайвань) “Foxconn”- ы үйлдвэрт 1.3 сая хятад хүн ажиллаж байна.
Гэтэл ажилгүйдэл АНУ-ын Засгийн газрын шүдний өвчин нь болчихоод байгаад хэргийн учир бий аж. “Atlantic” сэтгүүлд бичсэнээр бол 1980-аад оны үед таван америк хүний нэг нь үйлдвэрт ажиллаж байж. Харин одоо өдгөө энэ тоо аравны нэг болж буурсан аж. Америкчуудын ажилгүй болж байгаа өөр нэг шалтгаан нь дээрх жишээтэй огт холбоогүй. Учир нь АНУ-ын томоохон ком панийн тоонд багтаж буй “Apple”, “Facebook”, “Amazon”, “Google” нь асар их мөнгө ологч болохоос ажил олгогч биш юм. Өдгөө АНУ-ын ДНБ-ий 10 хувийг аж үйлдвэрлэлийн салбар эзэлж байгаа бол БНХАУ-д эл хувь 30 байдаг. Америкаас дөрөв дахин их хүн амтай БНХАУын Засгийн газар ажилгүйдэлд санаа нь зовохгүй байгаагийн шалтгаан энэ ч байж мэдэх юм.
Сүүлийн 30 жилд АНУ болон дэлхийн томоохон компаниуд БНХАУ-д төв үйлдвэрээ байгуулах болсны учир юу вэ. Нэгдүгээрт, асар их хүн амтай учраас хямд ажиллах хүчийг олоход хялбар. Бага татварын бодлого, гадаадын компаниудад найр тавих элгэмсүү хандлага нь ч нэмэр болж байна. Бас нэг давуу тал нь хямд, хурдан тээврийн системийг БНХАУ бий болгож чадсан. Тэгвэл сүүлийн таван жилд юу өөрчлөгдөв. “Хятад ажилчид ажлын байраа сонгодог болсон. БНХАУ-ын эдийн засаг маш хурдан өсөж, өд гөө АНУ-д заналхийлэх түвшинд хүрээд байна. Мөн хүний заав раар хийдэг байсан бүхнээ тэд өөрсдөө бүтээж, БНХАУын гэх тодотголтой томоохон ком паниуд бий болж эхэллээ. АНУ-ын Засгийн газрын, компаниудын гол алдаа нь үүнд байв” хэмээн “The Atlantic” сэтгүүлийн Жэймс Фаллоус бичжээ.
Бодит жишээ дурд вал, “Fortune global 500” буюу дэлхийн томоохон 500 компанийн 73 нь Хятадынх байна. 30 жилийн өмнө энэ тоо тэг байсан юм. Мөн дээрх жаг саалтад багтсан 290 гаруй компанийн салбар БНХАУ-д байгуулагджээ. “Ердөө хэдхэн жилийн өм нө Хятадын хамгийн түгээ - мэл ажлын байр тариалангийн салбарт ногдож байв. Харин одоо тэд хадуураа орхиод, хотуудад аж төрөхөөр нүүдэллэх болсон. Тэдэнд байр, машин авах мөнгө бий. Тариалангаас дээр ажлын байр олноор байна” хэмээн Луй Вүү хэмээх хятад эр “Newsweek” сэтгүүлд ярьжээ. Харин “SFMade” компанийн захирал Кэйт Софис “АНУ-ын томоохон компаниуд гадаадад, тэр дундаа БНХАУ-д төв үйлдвэрээ байгуулж буй нь сайн зүйл биш. Компаниуд хямд зардлаар өндөр ашиг олж байгаа ч эх орных нь эдийн засаг сульдаж, эргээд хүнд байдал руу шилжиж байна. Бид тэдэнд зүгээр л үнэгүй патент, бизнесийн санаа л бэлэглэх боллоо” гэсэн байна. АНУ-ын үйлдвэрлэлийн салбар хэдийнэ луугийн “шивээс”-тэй болжээ.
БНХАУ бага татвар, ажиллах хүчээр томоохон компаниудыг нь даллаж байсан бол одоо болохоор хөлжсөн хятад бизнесменүүд АНУ-д компани байгуулах хүсэлт олноор гаргаж байгаа тухай “The Economist” мэдээлж байв.