ОХУ цэрэг армийн зорилгоор тусгай анги салбартай болох гэнэ. “Коммандос” хэмээн нэрлэх, тусгайлан бэлтгэгдсэн алба байгуулах санаачилгыг тус улсын Жанжин штаб болон Тагнуулын удирдах газрын удирдлагаас гарган, Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуд санал тавьсан байна. “Коммандос” албаныхны гол үүрэг нь хилийн чанадад барьцаалагдсан орос иргэдийг аврах явдал аж.
Мөн дайн байлдааны нөхцөл үүсвэл эсрэг талын улс төр, цэргийн удирдлага болон түүний нутаг дэвсгэрт байгаа стратегийн ач холбогдолтой барилга байгууламжуудыг устгах үүрэгтэй юм байна.Тусгай бэлтгэгдэх ангийн бүтэц, зохион байгуулалтыг Франц, Британи, ХБНГУын туршлагад үндэслэх гэнэ. Цэргийн шинжээчдийн мэдээлснээр хэрэв “Коммандос” байгуулагдвал ОХУ-ын зэвсэгт хүчний дээд ерөнхий командлагч, Ерөнхийлөгч В.Путинд шууд захирагдах юм байна.
Ж.Хаан