Хэрэв Голливүүдэд үнэмших юм бол гэмт хэргийн бүлэглэлийн бүх гишүүн нь өршөөлгүй хувь тавилан нь өөр замаар явуулчихсан гойд сайхан сэтгэлтэй, эелдэг хүмүүс байдаг гэнэ. Үнэн хэрэг дээрээ бол улс орон бүрт зохион байгуулалттай гэмт хэргийн өөрийн гэсэн үүр уурхай байдаг. Түүний зэрэгцээ тэдний тоо өсөх тусам үйл ажиллагааных нь арга хэлбэр улам хэрцгий, танхай болдог. Дэлхийд зард гарсан гэмт хэргийн 10 бүлэглэлийн талаар товч өгүүлье.
Таван айл. Энэ бүлэглэл АНУ-д байдаг. Морин уралдаан, мөрийтэй тоглоом, айлган сүрд үүлэх, мансууруулах бодис наймаалах, мөнгө хүүлэх зэрэг үйл ажиллагаа явуулдаг. Уг бүлэглэлийн толгойлогчдын дотор Винсент Баскиано, Николас Короззо, Кармин Персико, Даниель Лео, Витторио Амузо гэх нэрс дуулддаг. Ихэнхдээ Нью-Йоркт амьдардаг мафийн таван гэр бүл энэ бүлэглэлд нэгдсэн юм. Мафийн энэ бүтэц 30-аад оны их хямралын үеэс Америкт гэмт хэргийн бараг бүх үйл ажиллагааг хянаж байна
Гэмт хэргийн энэ үүр уурхайг эвдэх гэж Нью-Йоркийн хууль, хяналтын байгууллагууд бүх хүчээрээ оролдовч түүний нөлөөг нь үл ялиг багасгахаас хэтрэхгүй байна. Энэ таван гэр бүл дотроо хамгийн нөлөө бүхий нь Женовезегийнх аж. Эдний өвөг нь өнгөрсөн зууны 20-иод онд Италиас Америкт ирсэн, муу нэрээрээ ихэд алдаршсан Лака Люциано юм. Тэрбээр ачаа тээшнээс гадна Италийн мафийн үйл ажиллагааны арга хэлбэрийг Америкт авчирсан байна.
Нэгдмэл хулс. Энэ бүлэглэл Тайваньд байрладаг. Захиалгат аллага, өр “цайруулах”, авлига, мөрийтэй тоглоом голлон эрхэлдэг. Харин түүнийг чухам хэн удирдаад байдаг нь тодорхойг үй. Маш үл ойлгогдох босоо удирдлагын тогтолцоотой. Нэлээн томоохон бүлэглэлийн тоонд ордог бөгөөд 10 мянга орчим гишүүнтэй. Үйл ажиллагаандаа нэлээд хуучирсан зарчим баримтална. Гиш үүд нь хоорондоо эв нэгдэлтэй байж, хүмүүстэй зохицохыг илүүд үзнэ. Гэмт хэрэгтнүүдийг нь улст өрчидтэй, түүний дотор эрх баригч намынхантай нягт сүлбээтэй гэж үздэг. Толгойлогчид нь болохоор үүнийг үгүйсгэдэг. Тус бүлэглэл зөвхөн Ази, Номхон далайн орнуудад төдийгүй Европ, Умард, Өмнөд Америкт ч үйл ажиллагаа явуулдаг.
Тихуанийн нэгдэл. Мексикийн баруун хойт нутаг-Тихуан, Бахын районд ажлаа эрхэлнэ. Мансууруулах бодис наймаалах, дээрэм тонуул хийх, авлига авах, захиалгат аллага хийхийг голчилно. Толгойлогчийг нь Эдуардо Ареллано Феликс гэнэ. 90-ээд он хүртэл Өмнөд Америкт Колумбийн гэмт бүлэглэлүүд ноёрхож байгаад сүйрснээс хойш хэсэг хуацаанд гарсан сул орон зайг Мексикийн “Синалоа”, “Хуарез” болон энэ Тихуаний бүлэглэл үүд эзэлсэн байна. Тихуанийн бүлэглэлийг Ареллано Феликсийн байгууллага гэж ч нэрлэх нь бий. Энэ гурван бүлэглэл дотроо хамгийн түрэмгий, харгис нь гэгддэг. Нөлөөний хүрээгээ тэлэхийн төлөөх дайн бүлэглэлүүдийн хооронд байнга болж, жилд хэдэн арван гишүүн нь амь насаа алдана.
Тай Хуэнь Чай. Хятадад үйл ажиллагаа явуулдаг. Бусдаасаа сондгойрч ялгарсан удирдагч байхгүй ч Хятаддаа хамгийн том, нөлөө бүхийд тооцогдоно. Бүлэглэлийн нэрийг үгчлэн хөрвүүлбэл “Их гарын хөвгүүд” гэмээр. Бусдын эрхэлдгээс гадна биеийг нь үнэлүүлэх, хүн худалдах “бизнес”-тэй. Их залуурч Маогийн соёлын хувьсгалын санаандгүй үр дүн нь болж ийм бүлэглэл үүссэн. Хятадын Улаан хамгаалагчдын төлөөлөл болсон хүмүүс Маог нас барсны дараа дахин хүмүүжүүлэх лагериуд руу илгээгдсэн байна. Тэнд тэднийг айхтар тамлан зовоож, малаас дор үзэж байжээ. Ийм байдлаас арайхийн амь мэнд мултарсан хүмүүс хэн болж гарч ирэх нь тодорхой. Ийнхүү энэ бүлэглэл бий болсон байна. Энэ бүлэглэл харин бусдаас ялгаатай нь зохион байгуулалтын тодорхой бүтэцгүй. Бүлэглэлийн гишүүдийг санамсаргүй нэг баг болоод сагсан бөмбөг тоглочихсон хүмүүстэй зүйрлэдэг. Алдар цуу нь Ази даяар төдийг үй Австрали, Америкт ч түгээд байгаа.
Сицилийн мафи. Италийн Сицили арал дээр суурьшсан. Мансууруулах бодис, зэвсэг наймаалаад зогсохгүй алан хядах, түймэрдэх, авлига авах, хуурамч мөнгө үйлдвэрлэх ажиллагаа явуулдаг. Маттео Мессина Денарыг толгойлогч нь гэж үздэг. Эхлээд нутаг дэвсгэр харгалзаж байгуулагдсан, бүрэлдэхүүнд нь 100 шахам гэр бүлийнхэн багтдаг. Бүр XIX зууны дунд үеэр үүссэн ч, XX зууны эхээр л нөлөөтэй, зохион байгуулалттай болжээ. Гишүүдийнх нь тоо хурдан нэмэгдэж буй. АНУ-д л гэхэд 2500 гаруй хүнтэй. Бүлэглэл жаахан нөлөөтэй, хөрөнгөтэй болмогцоо л зэвсэг, мансууруулах бодис наймаалж эхэлсэн байна. Түүний нөлөө одоо Итали улс даяар болсон.
14К. Хонконгод байдаг, эндээ хамгийн хүчтэй, хамгийн том, хамгийн хэрцгий нь. Айлган сүрд үүлж, захиалгаар хүний амь хороож, тонон дээрэмдэж, биеийг нь үнэлүүлж, мансууруулах бодис наймаалж, хуурамч мөнгө хийдэг. Хэн толгойлдог нь мэдэгддэггүй. 90-ээд онд нэг салбарынх нь толгойлогчийн хэргийг Португалид шүүхээр шийдэхээс өмнө энэ бүлэглэл дэлхийд хүчирхэг гэгдэж байв. Энэ шүүхийн ажиллагаа хүчирхэг бүлэглэлийг ганхуулж чаджээ. Салбарууд нь Америкийн томоохон бараг бүх хотод байдаг ч нөлөө нь Азиасаа халиагүй. Эднийд ёс суртахууны онцгой зарчим үйлчилдэггүй, мөнгө олох бүхий л аргыг хэрэглэдэг, хуульд тусгасан бүх хэргийг үйлддэг.
“Батальон Д”. Энэтхэг хийгээд Арабын нэгдсэн Эмиратад байрладаг. Гишүүд нь мансууруулах бодис, зэвсэг наймаалах, айлгаж сүрдүүлэх, захиалгат аллага үйлдэх, хуурамч мөнгө хийхээс цээрлэдэггүй. Толгойлогч нь Дауд Ибрагим, олон улсад хэдийнэ эрэн сурвалжлагдаж байна. Тус бүлгийг лалын алан хядагчид, түүний дотор Аль-Кайда, Талибантай холбоотой, тэдний даалгавраар аллага үйлддэг гэж үздэг. 1993 онд Бомбейд 257 хүний амь хохироосон алан хядах ажиллагааг энэхүү “Батальон Д” үйлдсэн байх магадлалтай. Ибрагимийг одоо Пакистанд нуугдаж буй гэсэн мэдээлэл Америкийн тагнуулын байгууллагад байдаг, гэхдээ Ибрагим хэд хэдэн мэс засал хийлгэж гадаад төрхөө өөрчилсөн гэсэн яриа байдаг.
НДрангетта. Ийм сонин нэртэй бүлэглэл Италийн өмнөд нутагт бий. Бусад бүлэглэлийн адил гэмт хэрэг хийдэг. Босоо удирдлагатай, тодорхой толгойлогч байхгүй. Бусад бүлэглэлээс ялгаатай нь хяналтандаа байх дэвсгэр нутгаа тэлэх бодлого баримталдаг. Гишүүдээс нь урвасан тохиолдол дуулддаггүйгээс тэр биз, энэ бүлэглэлийнхэнтэй тэмцэхэд эрх баригчдад ихээхэн хүндрэлтэй байдаг гэсэн. Эгнээндээ 10 гаруй мянган хүнтэй, жилдээ хэдэн арван тэрбум доллараар хэмжигдэх орлоготой. Европт кокаин нийлүүлэгчийн хувьд томоохонд ордог. Түргэн хоолны газрын сүлжээ ажиллуулж үндэс сууриа тавьсан гэдэг.
“Ямагүчи-гүми”. Японы Кобед суурьшдаг. Гэмт бүлэглэл үүдийн хийдэг бүхнийг хийнэ. Толгойлогч нь Шинобү Цүкаса нэрээр алдаршсан Кеничи Шинода. 1915 онд бий болсон якузагийн томоохон залгамжлагч нь “Ямагүчи-гүми” юм. Бүрэлдэхүүндээ одоо 40 мянган хүнтэй. Түүнийг 2005 оноос Шинобү Цүкаса удирдаж байна. Тэрбээр уг бүлэглэлийг Японы хамгийн нөлөөтэй, өршөөлгүй гэмт хэрэгтэн болгож чадсан алдарт Таокег бодвол юмны эвийг илүү олдог, харгис хэрцгийгээрээ харин түүнээс дутахгүй. Энэ хүн одоо шоронд байгаа. Тэндээс дээрэмчдээ удирддаг.
Солнцевийн ах дүүс. Оросын энэ домогт бүлэглэл Москвад төвхн өдөг. Үйл ажиллагааны хүрээ нь их өргөн. Тухайлбал, хулгайлсан бараа зарах, машин хулгайлах, мөнгө угаах хэрэг үйлддэгээрээ бусад бүлэглэлээс ялгарна. Нефтийн салбарт бас “ажилладаг”. Сергей Михайлов (Михась) гээчийг түүний толгойлогч гэж үздэг. Оросын мафийг Америкийн Холбооны мөрдөх товчооны тусгай ажилтан байсан Боб Левинсон “манай гариг дээрх гэмт хэргийн бүлэглэлүүдээс хамгийн аюултай нь” гэсэн байдаг. Хамгийн багаар бодоход 300 мянга орчим хүнтэй. Түүнд 450 бүлэглэл харьяалагддаг. Маш харгис хэрцгий үйлдэлтэй.
Бэлтгэсэн Р.ЖАРГАЛАНТ