Сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч фермийнхэн Брюсселийн гудамжинд хэдэн зуун трактор гаргаж, Европарламентын байшинг сүүгээр буудаж орхив гэж Reuters мэдээллээ. Тэгсэн чинь байшин руу цацсан сүүний нэлээд хэсэг цагдаа нар болон түүгээр явж байсан хүмүүсийн хувцсыг баллаж орхижээ. Гэхдээ тэр үед авсан гэрэл зургуудаас үзвэл эсэргүүцлээ илэрхийлэгчид цагдаа нарыг зориуд онилсон бололтой. Дараа нь тэд баглаатай өвс, дугуй шатаажээ.
Хот бараг бүхэлдээ утаа майд бүрхэгдсэн байна. Фермийн аж ахуй эрхлэгчид үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийх нь үнэ доогуур байгааг ийнхүү эсэргүүцсэн аж. Бельгид нэг литр сүүг 0.26 еврогоор борлуулдаг байна. Гэтэл үйлдвэрлэлийн нь өртөг 0.40 евро байдаг. Ийм бодлогын уршгаар фермийн жижиг аж ахуйнууд сүйрэхэд хүрээд буй гэнэ. Үүн шиг тэмцлийг сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид 2009 онд хийж, бүтээгдэхүүнийхээ бөөний үнийг бага боловч нэмүүлж чадсан байна.