Их Британийн домогт дуучин Элтон Жон Бээжин хотноо тоглолт хийхээр болсон тухай “Billboard” мэдээлэв. Ирэх баасан гаригт болох тоглолтыг БНХАУ-ын уран бүтээлч, тэрс үзэлтэн Ай Вэйвэй нээхээр болсон нь олны гайхашралыг төрүүлэх боллоо. Өдгөө 65 настай дуучин Элтон Жон өөрийн “Твиттер”-тээ Ай Вэйвэйтэй хамтран дуулахаар төлөвлөж байгаа тухайгаа бичсэн байна.
БНХАУ-ын Засгийн газрын “хорсолт хүн”, гурван сар гэрийн хорионд байх шийтгэл хүртэж байсан Ай Вэйвэйтэй холбоотой дээрх мэдээллийн талаар Коммунист намынхан одоогоор ямар нэг тайлбар хийгээгүй байна. Элтон Жон Бээжинд хийх тоглолтынхоо дараа БНСУ, Куала Лампурыг зорихоор төлөвлөжээ.