Энэ сарын 25-нд Каталонийд болсон сонгуулиар тус бүс нутгийн тусгаар тогтнолын төлөө тэмцдэг талууд олонхийн санал авсан байна. Саналын хуудасны 95 хувийг тоолсны дараа олон түмний хүртээл болсон албан ёсны дүнгээр бол одоогийн Засгийн газрын дарга Артур Масат тэргүүлж буй үндсэрхэг үзэлтэй эвсэл олонх болжээ. Тус эвсэл бүс нутгийн парла ментын 135 суудлын 50-ийг нь тодруулбал өмнөх сонгуулийнхаас 12-оор бага суудал авчээ.
Салан тусгаарлах үзэлтэй Каталонийн Зүүний БННам мандатын 21-ийг авч хоёрдугаарт орсон байна. Каталони 7,5 сая хүнтэй юм. Түүний 56 хувь сонгуульд оролцсон нь өмнөх сонгуулийнхаас найман хувиар давжээ. Испанийн дотоодын нийт бүтээгдэхүүний 20 хувийг үйлдвэрлэдэг энэ бүс нутгийн иргэд урьд нь тусгаар тогтнолынхоо төлөө нэг бус удаа тэмцэж байсан. Эдийн засгийн хямралаас үүдэж салан тусгаарлах үзэл энд хүчтэй болсон аж.
Каталонийн оршин суугчид өөрийгөө тодорхойлж байх асуудлаар бүх нийтийн асуулга явуулахыг шаардаж байсан ч түүнийг Үндсэн хуулийн эсрэг гэж үзэж Испанийн Парламент хориглосон юм.
Р.ЖАРГАЛАНТ