Европын холбооны орнуудын тэргүүн нар 2014-2020 оны төсвийн төслийг боловсруулахаар хэлэлцээрийн ширээний ард суув. Гэвч төсвийн төслийг хэлэлцэх явц маргаан, мэтгэлцээнээр дүүрэн байсныг BBC уламжиллаа. Польш тэргүүтэй экс коммунист улсууд төсвийн зарлагыг нэмэх саналтай байгаа юм байна. Гэтэл Их Британи, Франц тэргүүтэй орнууд эсрэгээр төсвийн зарлагыг үлэмж хэмжээгээр хасах бодолтой байгаагаас уг маргаан үүджээ. Ялангуяа хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлийг дэмжихэд төсөвлөсөн 364.5 тэрбум еврог хасах эсэхэд Европын холбооны орнууд эсрэг тэсрэг байр суурь илэрхийлж байгаа юм байна. Брюселльд эхэлсэн хэлэлцээр энэ долоо хоногийг дуустал үргэлжлэх аж.