Францын экс ерөнхийлөгч Николая Саркози Бордо хотын шүүхэд дуудагдсан тухай бид өмнө нь мэдээлсэн. Тэрбээр 2007 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр “L’Oreal” компанийн захирал Лилиан Беттенкураас дэмжлэг нэрийдлээр авлига авсан байж магадгүй хэмээн сэжиглэгдэж байгаа юм. Тэгвэл Н.Саркози болон Лилиан Беттенкур хоёул Бордо хотын шүүхэд мэдүүлэг өгч эхэлжээ. Францын хамгийн баян эмэгтэй Л.Беттенкур Н.Саркозид 150 мянган евро “бэлэглэсэн” хэмээн сэрдэж буй юм. Н.Саркози 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ мэдэгдээд байгаа. Хэрэв шүүхээс түүнийг авлига авсныг тогтоовол энэ зорилго нь биелэхгүй ч байж магадгүй.