Пакистаны Равалпинди хотод лалын шашны Шиа баярын жагсаалын үеэр Талибаны амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлж, 23 хүний аминд хүрчээ. Тэрбээр жагсаалд оролцогчдын олноор цугларсан төв хэсэгт нь бөмбөг тэсэлсэн бөгөөд 62 хүн гэмтсэн тухай ВВС мэдээлэв. Үүнээс үүдэж Шиа хэмээх нэр хүндтэй арга хэмжээг “цуст баяр” болголоо хэмээн олон хүн дургүйцэж байна.
Гэвч халдлага зөвхөн Равалпинди хотоор зогсоогүй бөгөөд Карачи, Куэтта хотод амиа золиослогч этгээдийн тавьсан бөмбөгөнд нийт долоон хүн өртөн, амь насаа алджээ. Равалпинди хотын цагдаа Диба Шехназын хэлж буйгаар шархадсан хүмүүсийг нэн даруй эмнэлэгт хүргэсэн аж. “Шашны баярын үеэр ийм халдлага болсонд гайхаж байна. Магадгүй дэлхийн төгсгөл ирж байж ч мэдэх юм” хэмээн тэсрэх бөмбөгөнд өртөж, бэртсэн Насир Шах гэгч хэлснийг “Associated Press” уламжлав.