Далайн гахай (дельфин) хэмээх хүнд их ойр, тэнгисийн сүүн тэжээлтэн амьтны огтолж, хуваасан сэг Америкийн өмнөд эргийн муж улсуудад энэ онд нэлээд олон олдсон байна. Мексикийн булангийн ус дор хаяж ийм зургаан сэгийг Луизиана, Миссисипи, Алабама мужуудын эрэг дээр гаргаж хаясан байжээ.
Одоогоор хэн болохыг нь мэдээгүй гэмт хэрэгтний сүүлчийн золиосыг өнгөрсөн баасан гаригт загасчид олжээ. Тэр амьтны толгойг тасадсан байв. Гаж донтнууд слесарийн багажаар амьтан тамласан нь ганц энэ тохиолдол биш гэнэ.
Ийм балмад хэргийг ганцхан хүн үйлдэж байгаа биш гэж шинжээчид үзэж байна. Амьтны сэглэгдсэн цогцос дээрх шархыг үзэхэд түүнийг нэг хүн учруулж чадахааргүй байжээ. Гэмт бүлэглэлийн халуун мөрөөр хууль сахиулах байгуул лагынхныг оруулахуйц мэдээллийг 5000 доллараар үнэлэхээ Америкийн амьтан хамгаалах сан амлаад байна. Далайн гахайг хуулиар хамгаалдаг бөгөөд зөрчигчдийг нэг жил хорих юм уу, 20 мянган доллараар торгодог аж.