БНХАУ-ын ирээдүйн удирдагч Си Зиньпинийг улс төрийн ямар бодлого баримтлах талаар дэлхий нийт чих тавин хүлээж байна. Тэрбээр “People’s Daily” сонинд ярихдаа “Коммунист нам дотроосоо ялгарч байна. Хүчирхэг нам авлигад идэгдэхээс өмнө бид ямар ч үнээр хамаагүй үүнийг таслан зогсоох ёстой” гэжээ.
Си Зиньпин улс төр болон эдийн засгийн бодлого боловсруулахаас урьтан Коммунист намыг дотроос нь цэвэрлэж, урвагч, авлигачдыг хөөн зайлуулах ёстой гэсэн байр суурьтай байгаа аж. “Бид зөөлөн хандахгүй. Намд шургалсан авлигачдад хатуу сануулга өгөх ёстой” хэмээн өөрийн бодлогыг дахин баталжээ.
Хятадын Коммунист намын 82 сая гишүүнийг удирдаж буй Си Зиньпин ирэх гуравдугаар сард БНХАУ-ын даргын албан тушаалыг хүлээж авахаас өмнө дээрх асуудлыг цэгцлэх бодолтой байгаа хэмээн CNN мэдээлэв.