Макоад жил шахам бүгсэн, БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ирийн ууган хүү саяхан Сингапур явж байгаад хэвлэлийнхний дуранд ийн олзлогджээ. Өдгөө 41 настай Ким Жон Нам өмнө нь Португалд амьдарч байсан бөгөөд Хойд Солонгост гэр бүлийнхэнтэйгээ шинэ жилийн баяр тэмдэглэснийхээ дараахан буюу нэгдүгээр сараас сураггүй болоод байсан юм.
БНСУ-ын “Чусон Ильбо” сонинд мэдээлснээр Ким Жон Нам өөрийн дүү Ким Жөн Уныг Ардчилсан Солонгосын удирдагч болсны дараа Макоа руу зугтсан ажээ. Тэрбээр Ким Чен Ирийг төрийн эрхийг барьж байх үеэс шүүхийн шийдвэрээс болж нэр хүнд нь унах хүртэл аавынхаа дэргэд байсан юм. Тэрбээр Японы эрх баригчдад “Токиогийн Диснейлэндэд очиж үзэхийг хүссэн юм гэж” тайлбарлажээ. Аав нь түүнийг Макоа руу цөлсөн гэж сонинуудад тэр үед мэдээлж байсан юм.
“Чусон Ильбо” сонинд дурдсанаар Ким Жон намын Макао дахь байшинг хэвлэлийнхэн, Хойд Солонгосын хүмүүс олоод мэдчихсэн учраас тэднээс зугтаж Сингапурт ирсэн ажээ. Европ руу гарахад хялбар гэж Сингапурыг сонгосон бөгөөд түүний 17 настай хүү нь Босни дахь Олон улсын коллежид суралцдаг юм байна. Харин Ким Жон Намын эхнэр Ли Хю Кан болон түүний 13 настай охиныг нь Макаодаа амьдарч буй хэмээн таамаглаж байгаа гэнэ.
Г.ГЭРЭЛ