Зимбабве улсын ерөнхийлөгч Роберт Мугабегийн тойрон хүрээлэгчид сүүлийн дөрвөн жилд улсынхаа сан хөрөнгөөс хоёр тэрбум долларын алмааз хулгайлсан нь шуугиан тариад байгаа тухай “Partnership Africa Canada” байгууллагын тайланд дурдсан байна. Тус улсын зүүн хэсэгт орших, алмаазны нөөцөөрөө дэлхийн хамгийн баянд тооцогддог Марангийн ордоос ноён Мугабегийн толгойлж буй эрх баригч нам Zanu-PF (Зимбабве Африкийн үндэсний холбоо-эх орончдын фронт нам) ихээхэн ашиг олж, хөлжсөн бөгөөд үүнийгээ ирэх онд болох сонгуульд зориулж, цэрэг дайны зэвсэг бэлтгэхэд зарцуулахаар тооцоолж байгаа гэнэ.
Өнгөрсөн жилийн хоёрдугаар сард тус улсын Сангийн сайд Тэндай Бити 300 сая долларыг Зимбабвегийн ашигт малтмалын хөгжлийн санд хуримтлуулсан гэж мэдэгдэж байсан ч Ашигт малтмалын маркетингийн комисс үүнийг улсад хүлээлгэж өгөөгүй байна. Тэгж байх зуур 200 сая доллараар үнэлэгдэх 2.5 сая каратын нөөц мөн л алга болжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар эрх баригчид хууль бусаар олж авсан алмаа зуудыг хамгийн бага үнээр худалдаж аваад, тэд гээ рийг боловсруулдаг томоохон үйлдвэрүүд байдаг Саудын Араб, Энэтхэгт гаргаж, авснаасаа хоёр дахин өндөр үнээр худалддаг байжээ. Энэмэтчилэн 2008 оноос өнөөг хүртэл улсын сангаас хоёр тэрбум доллар салхинд хийсгэсэн ажээ.
Г.ГЭРЭЛ