Кувейтийн Үндсэн хууль баталсны 50 жилийн ойн баярын ёслолын буудлага хамгийн том, сүрлэг сайхан гэдгээр Гиннесийн номд бичигдэх нь. Тус улсын нийслэл Эль-Кувейтэд болсон ёслолын буудлагын шоуг үзэхээр өөр хотоос төдийгүй гадаадын орнуудаас хүмүүс ирснийг “The Kuwait Times” онцолжээ.
Нэг дор 77.282 салют буудуулсан анхны тохиолдол энэ боллоо хэмээн Гиннесийн дээд амжилтын хорооны төлөөлөгч мэдэгдсэн байна. Кувейтийн Үндсэн хууль 1962 оны арваннэгдүгээр сарын 11-нд батлагдсан. Дэлхийн хамгийн том ёслолын буудлага үйлдсэнийг шүүмжлэх иргэд байгаа аж.
Үүнд зарцуулсан дөрвөн сая динар буюу 15 сая ам.долларыг ямар нэгэн өөр, ашигтай зүйлд зарцуулж болох байсан хэмээн сөрөг хүчнийхэн мэдэгджээ.