Зевсийг хулгайлсан домгийн гүнжийн дүр Еврогийн шинэ дэвсгэртэд залрах болжээ. Энэ тухай Британийн “Скай ньюс” телекомпани мэдээллээ. Евро хэмээх мөнгөн тэмдэгт дээрээс бидний харж дассан гүүр, цонх, хаалга гэх мэтийн энгийн дүрслэлийн оронд Грекийн бурхан Зевсийг бухны дүрд хувилан очиж хулгайлдаг Финикийн гүнжийн дүрийг дүрслэхээр болсон нь олны анхаарлыг нэлээд татаж байна. Өмнөхөө бодвол дизайны хувьд нэлээд төвөгтэй, нууцлалын талаасаа илүү нарийн шинэ дэвсгэртийг 2013 оноос гүйлгээнд оруулна.
Европын төв банкны тэргүүн Марио Драги “Хөрөг дүрийг мөнгөн дэвсгэртдээ дүрслэх явдал эртний уламжлалтай бөгөөд хүмүүс түүнийг амархан тогтоож, дорхноо танил болдог” гэж тайлбарласан байна. 2013 оны тавдугаар сард хэвлэлтээс гарах анхны дэвсгэрт таван еврогийнх байх аж. Одоогийн хэрэглэж байгаа хуучин дэвсгэртүүдийг аажмаар, 10 жилийн дотор буцаан татах юм байна.