Б Н С У - д БНАСАУ-ын ахуйг судлах хүрээлэн нээгдсэн тухай “The Daily NK” мэдээлжээ. Чханвон дахь Хойд Солонгосын их сургуулийн дэргэд байгуулагдсан уг хүрээлэнг профессор Ву Ен Ли тэргүүлж байгаа аж. Уг хүрээлэн БНАСАУын энгийн иргэдийн амьдрал, хоорондын харилцаанд эдийн засгийн хүчин зүйлс хэрхэн нөлөөлж буйг судлах гэнэ. Ву Ен Лийн хэлснээр, сүүлийн жилүүдэд Хойд Солонгосын ард түмний амьдралд олон өөрчлөлт гарсан аж. Тухайлбал, чөлөөт худалдаа хөгжиж, нийгмийн харилцаа нь тэр хэрээр өргөжжээ.
Өмнө нь тэд гэр бүлийнхэн, хамаатан садан гээд жижигхэн хүрээнд цөөн хүнтэй харилцдаг байсан бол өдгөө байдал өөрчлөгдсөн байна. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, хүмүүсийн хоорондын харилцаа өргөжсөнөөр Ким Жөн Уны дэглэм нурж магадгүй аж. Түүнээс гадна, өнгөрсөн зууны 80-аад оноос хойш төрсөн хүмүүс эцэг, эх, эмээ, өвөөгөө бодвол харьцангуй чөлөөтэй сэтгэдэг болсон нийгэм судлаачдын анхаарлыг ихэд татаж байна. Дашрамд өгүүлэхэд, Хойд Солонгосын их сургуулийг Кеннамын их сургуулийн харьяанд 1998 онд байгуулсан.