Суданы Ерөнхийлөгч Омар альБашир Саудын Арабын нэгэн эмнэлэгт хагалгаанд орсон тухай АР мэдээлжээ.
Тэрбээр яг ямар мэс засал хийлгэсэн нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд юутай ч бие нь сайжирч байгаа, удахгүй эх орондоо буцах гэнэ.
1989 оноос хойш Төр барьж буй Омар аль-Башир өнгөрсөн наймдугаар сард тархины мэс засалд орсон гэх мэдээлэл цацагдсан юм.