“Google” компанийн харьяа “Gmail” цахим шуудан хэрэглэгчийн тоогоороо дэлхийд тэргүүлжээ. “Microsoft”-ын “Hotmail”, “Yahoo”-г ардаа орхисон уг цахим шууданг өнгөрсөн аравдугаар сард дэлхийн өнцөг булан бүрийн 287.9 сая хүн ашигласан судалгаа гарсан байна.
“Hotmail”-ийг 286.2, “Yahoo”-г 281.7 сая хүн сонгон үйлчлүүлжээ. Өдгөө цахим үйлчилгээгээрээ тэргүүлэгч дээрх гурван компанийн хамгийн залуу нь “Gmail” буюу 2004 оноос ашиглаж эхэлсэн аж. Харин “Hotmail” 1996, “Yahoo” 1997 оноос цахим ертөнцөөр аялагчдын захидлыг “зөөж” буй.
Э.ХАНА