ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины нуруу өвдсөн тухай мэдээлэл хэвлэл, блогийн гол сэдэв боллоо. Өнгөрсөн есдүгээр сард Владивостокт болсон Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны форумын үеэр тэрбээр доголж байсан, түүнээс гадна Ерөнхийлөгч хэд хэдэн албан айлчлалаа цуцалсан нь түүнийг хүнд өвчтэй гэсэн таамаглал дэвшүүлэхэд хүргэжээ.
Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков энэ мэдээллийг няцааж, мэдэгдэл хийсэн бөгөөд В.Путин спортоор хичээллэж байх үед булчин нь сунасан гэнэ. Гэвч энэ нь төдийлэн бодитой мэдээлэл биш, залуу, спортоор хичээллэдэг, эрүүл лидер гэсэн имижийг В.Путинд хадгалж үлдэх гэсэн арга хэмээн үзэх хүн олон байгаа аж.