АНУ-ыг ирэх дөрвөн жилд удирдах Төрийн тэргүүнийг сонгох санал хураалт эхэллээ. Сонгуулийн кампанит ажил, нэр дэвшигчдийн рейтингийн талаар гаднын хэвлэлүүдэд мэдээлсээр ирсэн. Энэ удаагийн сонгууль хоёр нэр дэвшигчийн хувьд томоохон сорилт, америкчуудын хувьд түүхэн сонголт болно гэдгийг ажиглагчид эртнээс онцолсон билээ.
Одоогийн Ерөнхийлөгч Барак Обамагийн хувьд ард түмэн түүнд хэр итгэж байгааг нь энэ санал хураалтаар тодорхойлогдох бол, Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Митт Ромнийн хувьд улстөрчийнх нь чансаа тодрох нь. Сонгуульд нийт хоёр тэрбум ам.доллар зарцуулж байгаа нь хамгийн өндөр өртөгтэй болж байна. Мужуудаас Төрийн тэргүүний сонгуульд 27 хүн нэр дэвшиж байгаа ч гол өрсөлдөөн Б.Обама, М.Ромни нарын дунд өрнөж буй. Санал хураалтын хэсгүүд 05.00-18.00 цагийн хооронд ажилласан байна.
Ерөнхийлөгчөөс гадна америкчууд Конгрессийн төлөөлөгчдийн танхим, Сенатын зарим гишүүд, 11 мужийн захирагчийг мөн сонгох юм. Нэр дэвшигчдийн рейтинг ойролцоо байгаа нь санал хураал тын дүн гарахгүй удахад хүргэж болзошгүй байна. “Сэнди” хар салхинд өртсөн мужуудын оршин суугчдад заавал өөрийн хот, тойргийн бус санал хураах аль ч хэсэгт саналаа өгөх боломжтой болжээ.
Х.ОД