АНУ, Японы хамтарсан “Хурц сэлэм” нэртэй цэргийн сургуулилалт эхэлсэн тухай NHK мэдээлжээ. Окинава дахь АНУ-ын цэргийн баазаас холгүй болж буй энэхүү сургуулилалтад Японы 37, Америкийн 10 мянган цэрэг оролцож байна.
Сенкаку арлаас болж Япон, Хятадын харилцаа хурцдаад буй энэ үед Токио Вашингтонтой хамтарч сургуулилалт хийхэд таатай хандахгүй гэдгээ Бээжин илэрхийлсэн юм. Хятадын Батлан хамгаалахын сайд өнгөрсөн сард “Уг сургуулилалт бүс нутагт үүссэн нөхцөл байдлыг улам хүндрүүлэх алхам болно” гэж мэдэгджээ.