Болгар улсын зүүн хойд хэсэгт орших Провадиа хотын ойролцоогоос МЭӨ 4700- 4200 оны үед хамаарах суурин илрүүлсэн байна. Тус улсын археологчдын олсон эл суурин хөрсөн дор тун сайн хадгалагдсан байжээ. Тосгонд 350 гаруй хүн амьдарч байсныг тогтоосон байна. Болгарын зүүн хойд хэсэгт орших энэ газарт их хэмжээний алтны нөөц байж магадгүй хэмээн таамаглаж байгаа аж. Тосгоны оршин суугчид давс боловсруулан, хэрэглэдэг байсан гэнэ.
Давс нь тухайн үедээ маш өндөр үнэтэй бүтээгдэхүүн байв. Тэд давсаар хана босгон, хотоо хамгаалдаг байжээ. 2005 оноос эхлэн малтлага хийсэн тус газраас хоёр давхар барилга, нурсан хананы хэсгийг ухаж ил гаргасан байна. Археологчид энэ оны эхээр тэндээс оршуулгын газар олсноо одоо судалж байгаа гэнэ. Болгарын үндэсний археологийн хүрээлэнгийн судлаач Вазил Николов “Бид Грекийн хот улсууд болон эртний Ром, дундад зууны үеийн суурингийн тухай яриагүй байна. Энэ бол МЭӨ үеийн суурин гэдгийг судлаачид баталсан. Хүмүүс дугуй тойрог гэж юу байдгийг мэддэггүй байхад тэр хүмүүс давс, чулуугаар асар том угсармал хана барьсан байна. Малтлагыг үргэлжлүүлнэ” хэмээн ярьжээ.
П.ТУНГАЛАГ