“Ази-Европ” (АСЕМ) чуулга уулзалтын хүрээнд Вьентьян хотноо Төр, засгийн тэргүүн нарын уулзалт хэдхэн хоногийн дараа болох гэж байна. Уг чуулга уулзалтыг ховор чухал үйл явдал гэж нэрлэж буй нь санамсаргүй юм биш. Энэ чуулга уулзалт Европ, Өмнөд Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудыг 1996 оноос хойш нэгтгэж байгаа. Мөн чанартаа АСЕМ нь эрчимтэй өөрчлөгдөж байгаа дэлхий дахины байдалд өгөх хариулт хайх талбар юм. Энэ талбар нэг талаас даяарчлал, бүх нийтийн харилцан хамаарал гүнзгийрч буйгаар, нөгөө талаар бүсчлэх, бусдаасаа илүү эрчимтэй хөгжиж байгаа бүс нутгуудын ач холбогдол өсөн нэмэгдэж буйгаар тодорхойлогдож байна. Орос улс өөрийн газар зүй, соёлын олон өнгө аяс, эдийн засгийн чадавхаасаа шалтгаалж энэ үйл явцад голлох үүрэгтэй оролцохгүй байж үл болно. Манай улс 2012 онд АСЕМ-д элссэн нь зөвхөн бидний болон тус байгууллагын хувьд төдийгүй олон улсын харилцаанд нийтлэг ач холобгдолтой үйл явдал болсон юм.
Шууд утгаараа дэлхийн улс төр, эдийн засгийн нөлөө бүхий хоёр төвийг холбох боломж олгож байна. Оросыг Европ-Азийн, эсвэл за рим судлаачид Европ-Номхон далайн орон гэдэг билээ. Тогтвортой, далайцтай хөгжих өд харилцан уялдаатай, тэг - сэн хэрнээ бие даан хөгжиж буй бүс нутгийн интеграц нэгд лийн тогтолцоо чухал болох нь улам бүр илэрхий болж байна. Өрнөд Европын интеграцын гол механизм нь Европын холбоо юм. Бэрхшээл байгаа ч энэ холбоо хуучин ертөнцийн эдийн засгийн хөгжлийн хөдөлгүүр болсоор байна. Оросын бараа эргэлтийн 50 хувь нь Европын хол боонд ногддог. Азид олон талт нэгдэл хэд хэд байгаагийн дотор Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа орж буй бөгөөд түүнийг энэ онд ОХУ даргалж буй юм. Хүнсний бүтээгдэхүү- ний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн сал ба - рын хөгжил, далай тэнгисийн амьд нөөцийг хууль бусаар олбор лох ядалтай тэмцэх талаар ОХУ-ын гаргасан санаачил гыг Вла дивостокт болсон дээд хэмжээний уулзалтад оролцогчид сайшаасан билээ.
Тээврийн өөр зам харилцаа бий болгоход анхаарал хандууллаа. Түүнчлэн хямралын нөх цөлд үйл ажиллагааг удирдах төв, тэдгээрийг бүс нутгийн сүлжээнд нэгтгэхэд бас ихээхэн анхаарч байна. Орос улс бүс нутгийн чуулга уулзалтын хүрээнд АСЕАН-ын орнууд тай идэвхтэй хамтран ажил - лаж байна. Цаашдаа АСЕАН-ын гишүүн орнуудтай худал даа-эдийн засгийн хэлхээ холбоо гоо хөгж үүлэх, юуны урьд өндөр технологийн салбарт хамтар сан шинэ төслүүд эхлүүлэх сонирхолтой байна. Эцэст нь Гаалийн холбоо болон эдийн засгийн нэгдсэн орон зай дээрээ түшиглэн 2015 онд Евразийн эдийн засгийн холбоо бай гуулах интеграцын том тө- сөлд Орос улс Беларусь, Казахстан зэрэг түншүүдтэйгээ оролцох юм. Энэ төслийн нэг гол зорилт нь түншүүдтэйгээ нягт хамтарч ажиллахын тулд үндэсний эдийн засгаа тэдэнд нээх явдал. Европын баруун үзүүрээс Номхон далай хүртэл эдийн зас гийн нийтлэг орон зай бий болгох нөхцөлийг төлөвшүүлэх нь ч бидний зорилго. ТУХН-ийн орнуудтай чөлөөт худалдаа эрх лэх тухай гэрээ ч чухам ийм зорилготой.
Евразийн Эдийн засгийн холбоо бүрэн хэмжээгээр ажиллаад ирэхээр бид Евразийн өргөн орон зайд бараа, хөрөнгө, үйлчилгээгээ хөдөлгөөнд оруулахад учрах саадыг арилгаж чадна гэдэгт итгэлтэй байна. Бүс нутгаа харилцан уялдаатай хөгжүүлэх үндсэн дээр эдийн засгаа богино хугацаанд ши нэчлэн өөрчлөх түүхэн чухал зорилт ойрын жилүүдэд Орос улсад тулгарч байна. Үүний тулд Сибирь, Алс Дорноддоо бид анхаар лаа чиглүүлэх болно. Учир нь, нэгдүгээрт улс орныхоо энэ хэсгийг өв тэгш хөгжүүлэхэд хүч хэрэгсэл маань хүрэлцэхгүй бай сан юм. Хоёрдугаарт, дэлхийн эдийн засгийн төв дорно зүг рүү шил жиж буй нөхцөлд дэлхийн дотоо дын нийт бүтээгдэхүүний 55 хувийг үйлдвэрлэж, худалдааны бараг тэн хагасыг нь эзэлж, дэл хийн эдийн засгийн өсөлтийн төв болж байгаа Ази-Номхон да лайн бүс нутагт Орос улс идэвхтэй үйл ажиллагаа явуулах нь зайлшгүй чухал болж байна. Европ-Ази тивийн гуравны нэг орчмыг эзэлдэг манай орон тээврийн болон дамжин өнгөрүүлэх асар их чадавхтай, тэр нь бас бүрэн хангалттай ашиглагдахгүй байгаа. Транс-Сибирийн бо лон Байгаль-Амарын гол төмөр зам, бүх л ай савд байгаа далай, тэнгисийн буудлууд, агаарын шугам, нисэх онгоцны буудлын сүлжээ гээд ачаа зөөх хамгийн дөт за мыг хангасан, ачааны урсгалын үндсэн чиглэлтэй давхацсан Оросын тээврийн сүлжээ харьцан гуй хөг жил сайтай. Эдийн засгийн нөх цөлийг сайжруулж, хялбар болгосноор Европ-Азийн замаар тээвэрлэх нийт ачааны урсгалын 15 хувьтай тэнцэх дамжин өнгө- рүүлэх ачааны хэмжээг үлэмж нэмэгдүүлэх бололцоотой болно.
Түүнчлэн Европ-Ази-Аме рик гэсэн замаар тээвэрлэх ачааг ч нэ лээд ихэсгэж болно. Транс сибирийн төмөр замаар нэг жилд 100 сая тонн хүртэл ачаа тээ вэрлэж чадна. Энэ бол илүү дөт зам юм. Ачааны тусгай галт тэ рэг “Находка” өртөөнөөс Оросын өрн өд хил хүрэх замыг есөн өдөрт, Баруун Европ хүртэлх зайг хоёр долоо хоногт туулж чадна. Тэг вэл Ази-Номхон далайн бүсийн орнуудын усан буудлаас Гамбург юм уу Антверпен хүртэл ачааг усан замаар 35 хоног тээвэрлэнэ. Европоос Энэтхэгийн далайгаар Дорнод Ази хүрэх одоогийн замаас хоёр дахин богино Умардын усан замыг хөгжүүлэх ихээхэн ирээдүйтэй төлөв бий болж байна. Умард мөсөн далайгаар явах нь Энэтхэгийн далайгаар явс наас 30 хувь хямд зардал шаардана. Агаарын тээвэр ч чанарын хувьд шинэ үүрэгтэй болж байна. Оросын агаарын орон зай, нисэх онгоцны буудлын Сибирийн сүлжээг ашиглах нь бүх талд ашигтай байх юм.
Яагаад гэвэл энэ тохиолдолд Оросын нутаг дэвсгэр дээр цэнэглэдэг, дунд зайн нислэгийг ашиглах нь үр ашигтай байх болно. Юуны урьд Европоос Дор нод Ази руу хийх нислэгт энэ хамаарна. АСЕМ бол эдийн засгийн тогтвортой байдлаас аваад шинэ технологи, цаг агаарын өөрчлөлт хүртэлх өнөө цагийн хөгжлийн хамгийн тулгамдсан асуудлуудыг шүүн хэлэлцэх хэтийн сайхан ирээд үйтэй талбар. Эрчимтэй хөгжиж байгаа, их олон янзын улс орнууд оролцох АСЕМ-ын чуулга уулзалт Европ, Ази тивийн төдийгүй дэлхий дахины хөгжлийн чиг хандлагыг тодор хойлж чадна. Тиймээс ийм яриа хөөрөөнд улс орнууд хий гээд бүс нутгийн олон талт бай гууллагууд оролцох ёстой юм. Энэ чиглэлд хамтран ажиллахад Орос улс хэдийнээс нааш бэлэн байна. Олон янзын соёл, соёл иргэншлийн уулзвар дээр олон зууны турш оршин тогтнож ирсэн манай орны туршлага АСЕМийн хүрээнд соёл хоорондын яриа хэлэлцээг хөгжүүлэх, Атлан тын да лайгаас Номхон далай хүртэлх эдийн засгийн нэгдмэл орон зайг бий болгоход тус болох нь эргэлзээгүй.