Туркийн Ерөнхий сайд Режеп Тайип Эрдоган ХБНГУ-д айлчилж буйг эсэргүүцсэн хүмүүс Берлинд жагсав. Тэрбээр Туркийн ЭСЯ нээж буйтай холбогдуулан Германд айлчилж, Канцлер Ангела Меркельтэй хэлэлцээр хийжээ.
Жагсаалд 3000 орчим хүн оролцсон хэмээн “Die Welt” мэдээлжээ. Жагсагчид Р.Эрдоганы явуулж буй бодлого хүний үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх эрх чөлөөг хаан боогдуулж байна хэмээн үзэж байна.
Түүнчлэн Туркийн иргэд Герман руу цагаачилж, ирснийхээ дараа нийгэмд байр сууриа олж чадахгүй байгаад Ерөнхий сайд буруутай хэмээн үзэж, түүнийг “фашист” хэмээн нэрлэсэн аж. Жагсагчдын олонх нь турк гаралтай иргэд, алавит, курдүүд, мөн хэт зүүний үзлийг баримтлагчид байжээ.
Дашрамд өгүүлэхэд, Р.Эрдоган Германы улстөрчдийн хамт ЭСЯ-ны нээлтэд оролцож, дараа нь Турк, Германы иргэншилтэй гурван сая гаруй иргэний асуудлыг хэлэлцсэн байна. Уулзалтынхаа үеэр Р.Эрдоган ирэх онд Туркийг Европын холбоонд элсүүлэх талаар А.Меркельтэй ярилцсан аж.
Х.ОД