Швейцарийн хөрөнгө оруулалтын UBS банк 10 мянган ажилтнаа халах гэнэ. Тус банк санхүүгийн алдагдлаа нөхөх, үйл ажиллагааны зардлаа хэмнэхээр ийм арга хэмжээ авч байгаа аж. UBS банк дэлхийн олон оронд салбартай, нийт 63 мянган ажилтантай.
Швейцарийн хамгийн том хэмээгддэг уг банк Евро бүсийн өрийн хямралаас болж алдагдалд орсон бөгөөд хэд хэдэн чиглэлд үйл ажиллагаагаа зогсоохоос өөр аргагүйд хүрсэн аж.