Саудын Арабын Мекка хотод Сирийн Төрийн тэргүүн Башар Асадын дэглэмийг эсэргүүцсэн жагсаал болсон тухай “Reuters” мэдээлжээ. Сириэс ирсэн мөргөлчид, Саудын Арабын иргэд жагсаалд оролцсон бөгөөд хотын цагдаагийн газрынхан жагсагчдыг хүчээр тараасан байна.
Сирийн иргэд улс оронд нь болж буй цус урсгасан дайныг зогсоох талаар арга хэмжээ авахгүй байгаад дургүйцэж буйгаа илэрхийлсэн гэнэ. Саудын Арабын эрх баригчид мөргөлчдийн ирдэг ариун газарт улс төрийн цуглаан, эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулах нь зүй бус хэмээн үзэж, жагсаалыг тараасан аж.
Х.Од