“Guns N' Roses” хамтлагийн дуучин Аксель Роуз сүүлийн 20 жилд анх удаа телевизэд ярилцлага өглөө. “Consequence of Sound” мэдээлснээр, тэрбээр ABC телевизийн “Jimmy Kimmel Live” ярилцлагын нэвтрүүлэгт орж, үзэгчдийн асуултад хариулжээ. Тус хамтлаг энэ сарын 31-нээс ирэх сарын 24 хүртэл Лас-Вегаст цуврал концерт тоглох юм. Дашрамд өгүүлэхэд, “Guns N' Roses” 1985 онд байгуулагдсан бөгөөд хамтлагаас хэзээ ч гарч байгаагүй ганц гишүүн нь Аксель Роуз билээ.