Хэдий энэ хорвоогоос буцсан ч мөнгө хийсээр байгаа алдар нэртэй хүмүүсийн ээлжит чансааг “Forbs” сэтгүүл танилцуулав. Бүрлээч болсон баячуудыг энэ удаа 2011 оны гуравдугаар сард нас барсан АНУ-ын жүжигчин Элизабет Тейлор тэргүүллээ. Тэрбээр сүүлийн хоёр жил дараалан чансааг аваргалсан поп дуучин Майкл Жексоны орыг эзэлсэн байна.
“Forbs”-ын тооцоогоор, 2011 оны аравдугаар сараас 2012 оны аравдугаар сар хүртэл өнгөрсөн нэг жилийн хугацаанд Э.Тейлор 210 сая долларын орлого “олжээ”. Уг мөнгөний нэг хэсгийг жүжигчний гоёл чимэглэл, хувцас, бусад эд зүйлийг зарж борлуулсан дуудлага худалдаанаас бүрдүүлсэн юм байна. 50 насандаа тэнгэрт хальсан Майкл Жексоны жилийн орлого 145 сая, рокн- роллын хаан Элвис Преслийнх 55 сая ам.доллартай тэнцлээ.
Жилийн өмнө М.Жексоны дуу хөгжим болон бэлэг дурсгалын бүтээгдэхүүний борлуулалтаас өв залгамжлагчдад нь 170 сая доллар очсонтой харьцуулбал өнгөрөгч жилд М.Жексоны гэр бүлийнхнийг ашиг орлого буурчээ.