Ардын үлгэр, түүхийг мансуурлын реализмтай хослуулсныхаа төлөө энэ оны Нобелийн утга зохиолын шагнал хүртсэн, Хятадын зохиолч Мо Янийн орлого 200 сая юань буюу 32 сая ам.долларт хүрч магадгүй хэмээн “China daily” мэдээлжээ. Олон улсын шагнал хүртсэний дараа нэр хүнд нь өсөж, номынх нь борлуулалт эрс нэмэгджээ.
Түүнийг Нобелийн шагнал хүртсэнийг зарласнаас хойш хэдхэн цагийн дараа номын дэлгүүр, онлайн худалдаагаар зохиолууд нь зарагдаж дууссан байна. Мөн гадаадын орнууд түүний зохиолыг орчуулан хэвлэх захиалгаа хэдийнэ өгч эхэлсэн. Тэрбээр 11 роман, 20 тууж, 80 өгүүллэг бичжээ. Түүний “Улаан гаолян” романаар нэрт найруулагч Жан Имоу кино хийсэн юм.