Хятадын бодлогыг эсэргүүцсэн төвд иргэн Ганьсу мужид өөрийгөө шатаасан тухай АР мэдээлжээ. 27 настай, хоёр хүүхдийн эцэг, Лхамо Киеб хэмээх залуу мужийн хийдийн ойролцоо өөрийгөө шатаасан бөгөөд тэрбээр Далай ламыг Төвдэд буцаан ирүүлэхийг уриалсан лоозон өргөсөн байсан аж.
Хууль сахиулагчид галыг унтраахаар оролдсон ч хожимдсон гэнэ. Их Британид төвтэй “Free Tibet” байгууллагын мэдэгдэж буйгаар, өнгөрсөн оны гуравдугаар сараас хойш Төвдийн 60 гаруй иргэн Хятадын бодлогыг эсэргүүцэж буйгаа илэрхийлэн, зулын гол болсон байна.