Ерөнхийлөгч Б.Обамагийн охидын суралцдаг Вашингтоны “Sidwell friends” дунд сургуульд пү рэв гаригт түгшүүр зарлан, суралцагчдыг богино хугацаагаар гадагш нь зөөж, аюулгүй газарт аваачсан байна. Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлс нээр, халдлага гарч болзошгүй талаар телефон утсаар хэн нэгэн хэлсний дараа ийм арга хэмжээ авахад хүрчээ. Харин аюул бодитой нүүрлээгүйг холбогдох албаныхан тогтоосны дараа сурагчид хичээлээ үргэлж лүүлсэн аж. Сургуулийн арын хашаанд олдсон цүнхийг ч цагдаа гийнхан шалгахад ноцтой зүйл илрээгүй байна. Болсон явдлын талаар Цагаан ордон болон тусгай албаныхан то дорхой тайлбар өгөхөөс татгалзжээ.