“Sotheby’s” дуудлага худалдааны газар импрессионист, модернист зураачдын бүтээлийг дуудлагаар худалдахаар төлөвлөж байна. АНУ-ын Нью-Йорк хотод болох эл дуудлага худалдааны үеэр орчин цагийн хамгийн үнэтэй зураачдын нэг хэмээгддэг Пабло Пикассогийн есөн зургийг үнэ хаялцуулна хэмээн “Art Daily” мэдээлжээ.
1930-аад онд зураачийн туурвисан “Хонхон цэцэгтэй натюрморт” 35-50 сая, “Цонхны дэргэдэх бүсгүй” нь 15-20 сая ам.долларын үнэ хүрэх бололтой хэмээн ажиглагчид таамаглаж байна. Дээрх бүтээлийн зарим нь хувийн цуглуулгад, зарим нь АНУ-ын музейд хадгалагддаг аж.