ОХУ-д орон нутгийн сонгууль ням гаригт болж өнгөрлөө. Санал хураалтаас хэдхэн өдрийн өмнө эрх баригч “Нэгдсэн Орос” намынхан мужийн захирагч нарын сонгуульд амжилттай оролцоно гэдгээ мэдэгдэж байв. Учир нь, энэ удаад тэд нэр дэвшигчдээ амжилттай сонгосон хэмээн ажиглагчид үзжээ. Таамаглал ташаарсангүй, 77 бүсэд 4000 гаруй санал хураалт болсны дийлэнхэд нь “Нэгдсэн Орос” намаас нэр дэвшигчид ялалт байгуулсан байна.
Ярославлийн хотын Думд эрх баригч намынхан 40.77, Тверьт 41.3, Барнаул, Уд муртад 50, Пензад 70 хувийн санал авсан бол, нийслэл Москва орчмын хот, суурингуудын сонгуульд мөн л “Нэгдсэн Орос” намынхан тэргүүлж буй. Мөн Хойд Осет, Краснодарын хязгаарт “Нэгдсэн Орос”-оос нэр дэвшигч ялалт байгууллаа. Сөрөг хүчний намаас нэр дэвшигчдийн зарим нь долоон хувийн босгыг давсан тухай мэдээлжээ. Түүнчлэн, Амур, Брянск, Рязань, Белгород, Новгородын захирагч нар анх удаа таван жилээр улиран сонгогдов.
Санал хураалтын үеэр нийт 55 ажиг лагч, хэвлэл мэдээллийн 10 ажилтан, сонгуулийн хорооны таван төлөөлөгч дүрэм зөрчсөн тул санал хураах хэсгээс гаргасан тухай Сонгуулийн ерөнхий хороо ны тэргүүн Владимир Чуров мэдэгдлээ. Ерөнхийлөгчийн болон Төрийн Думийн сонгуультай харьцуулахад сонгогчдын идэвх сул, гэхдээ зөрчил, будлиан харьцангуй бага байсан гэнэ.
Х.ОД