Их Британийн “Tatler” сэтгүүл ханхүү Харрийг оны хүнээр нэрлэсэн тухай “Sky news” мэдээлжээ. Ирэх сарынхаа дугаарын нүүрийг тэд Британийн Тэнгисийн цэргийн хүчний дүрэмт хувцас өмссөн ханхүүгийн зургаар чимж, “Бохир Харри” гэсэн тайлбар зургандаа тавих гэнэ.
Ханхүүгийн амьдралын тухай, өөрөөр хэлбэл армид алба хааж байсан, буяны ажилд хэрхэн оролцож асан хийгээд марихуан татсан, хагас нүцгэн байхдаа гэрэл зурагчдын дуранд өртсөн зэргийг өгүүлсэн зургаан нүүр нийтлэлийг ирэх сарын дугаартаа гаргахаар төлөвлөж байна.
Ханхүү Харри сүүлийн 20 гаруй жилд анх удаа “Tatler” сэтгүүлийн нүүрийг чимсэн эрэгтэй болж байна. 1992 онд хунтайж Чарьз дээрх сэтгүүлийн нүүрэнд зургаа авахуулж байжээ. Харин ханхүүгийн бэр эгч Кейт Миддлтоны зураг 2011, 2012 онд “Tatler”-ийн хавтаснаа гарсан билээ.
Х.ОД