“Иран улс тэнгисийн тээврийн онгоцуу - даа Монголын далбаан дор бүртгүүлсэн байна. Гэвч Улаанбаатар олон улсын хамтын нийгэмлэгийн шийдвэрийг зөрчих бодолгүй байгаа тул олгосон зөвшөөрлөө цуцалснаар Монго лын нэрээр нефть тээвэрлэх, худалдаа хийх зорил готой энэ ажил нь бүтэлгүйтжээ” гэсэн утгатай мэдээлэл “Newsru.co.i” зэрэг гадаадын цахим хуудсанд нийтлэгдэв. Монгол Улс Төрийн далбаагаа ашиглуу лах зөвшөөрлийг Ираны хөлөг онгоцуудад өгсөн, эсэ хийг Далайн захиргааны удирдлагуу даас тодрууллаа. Нэрээ хэлэхийг хүсээгүй нэгэн эрхэм “Ийм зүйл болсон нь үнэн. Гэхдээ тэр таван онгоцыг бүртгэсэн хүн нь Ираных гэдгийг мэдээгүй байсан юм билээ. Тэгээд Ирантай холбоотой гэдгийг нь мэдэнгүүтээ есд үгээр сарын 27-нд зөвшөөрлийг нь цуцалсан. Тэр онгоцуудыг бүртгэсэн ажилтан ч өөрийнх өө хүсэлтээр ажлаа өгсөн байгаа. Энд нэг зүй лийг онцлон хэлэхэд, тэдгээр хөлөг онгоцны хувьд БНСУ, Япон зэрэг орны дэлхийд нэр хүндтэй компаниудаар техникийн эд ангийн зөвшөөрлөө хийлгэсэн, худалдаа тээв рийн зориулалттай, өөр ямар ч асуудалгүй онгоц бай сан. Харин Монголын далбаан дор бүртгүүлэх хүсэлт гаргасан компани нь тухайн үед өөр байгууллагын нэр дээр бүртгэлтэй байж. Гэтэл АНУ-ын талаас дээрх онгоцуудын эзэмшигч нь Ирантай холбоотой гэдгийг Зам тээврийн яамныхан болоод манайд мэдэгдсэн тул ийнхүү зөвшөөрлийг нь цуцалсан” хэмээв.
Хориг арга хэмжээнээс зайлсхийсэн Ираны хөлгүүд хүндрэлтэй нүүр тулав
“The Wall street journal” сонины есдүгээр сарын 29-ний дугаарт гарсан өгүүллийг товчлон хүргэе. Эх газрын Монгол Улсын холбогдох албаны хүмүүс Ираны ачаа тээврийн таван хөлөг онгоцонд үндэсний далбаан дороо зорчуулах зөвшөөрөл олгосноо цуцална хэмээн мэдэгдлээ. Далай тэнгисээс алс зайдуу байрлалтай өөр нэг орон болох Молдавын эрх баригчид Ираны 12 хөлөг онгоцонд ийм зөвшөөрөл олгосон байснаа цуцалснаа албан ёсоор мэдэгдсэнээс хэдхэн хоногийн дараа Улаанбаатар ийнхүү зарлажээ. Молдавын Ерөнхий айдын Тээврийн асуудлаарх зөвлөх Раду Безничийн хэлснээр, Ираны эсрэг олон улсын авсан хориг арга хэмжээтэй холбоотойгоор Молдавын тал уг шийдвэрээ долоодугаар сард хүчингүй болгосон агаад өдгөө Ираны нэг ч усан онгоц Молдавын Төрийн далбааг ашиглах эрхгүй болоод байгаа аж. Исламын бүгд найрамдах Иран улсын Төрийн өмчит “Iran Shipping Lines” (Irisl) компани сүүлийн саруудад далайд гарцгүй зарим жижиг улсын үндэсний далбаан дор ачаа тээврийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хэд хэдэн хөлөгтөө олж авсан болох нь олон улсын хөлөг онгоцны бүртгэл мэдээллээс харагдаж байгаа аж.
“Irisl” компанийн Стратег төлөвлөлт, олон улсын асуудал эрхэлсэн менежер Али Эззатийн хэлснээр, тэрхүү тусгай зөвшөөрөл авах ажил нь бэрхтэй болсон ч компанийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлээгүй аж. Ираны батлан хамгаалахын хөтөлбөрт туслалцаа үзүүлдэг гэж НҮБ үзэн, “Irisl” компанид хориг тавьжээ. Тухайлбал, БХЯ-ны баллистик пуужингийн хөтөлбөрт ложистикийн үйлчилгээ үзүүлсэн хэмээн мэдэгдсэн аж. Гэвч “Irisl” Ираны элитийн Хувьсгалт хамгаалагчдын корпустай өөрийгөө ямар нэг хэлхээ холбоогүй гэж няцаадаг. Тегеран ч цөмийн хөтөлбөрөө энхийн зориулалттай хэмээдэг билээ. Молдавын далбааг мандуулах эрхийг “Irisl” энэ хавар авчээ. Тэгвэл уг эрхээ алдсаны дараа тэдгээр хөлгийн дор хаяж гурав нь Төв Азийн Монголын далбаагаар “гоёх” болсноо саяхнаас радио холбооны дохиогоор мэдэгдэж эхэлсэн байна. Харин өмнө гаргасан шийдвэрээ цуцалж буйгаа Улаанбаатар дахь Монголын далайн захиргааны Ерөнхий захирлын орлогч Ж.Жамбажамц пүрэв гаригт мэдэгдэв. Түүний хэлснээр бол, найм, есдүгээр сард таван хөлөгт зөвшөөрөл олгосон юм байна. Монгол Улсын далайн тээврийн бүртгэлийн үйл ажиллагаа Сингапурт төвлөрдөг.
АНУ-ын Төрийн департментын хэвлэлийн төлөөлөгч “Ираны хөлгүүдэд тусгай эрх олгосон талаар нь Молдав болон Монголын талтай ярилцсан уу” гэсэн асуултад тайлбар өгөөгүй ч тухайн асуудалд олон орны Засгийн газар нааштай хандаж байгааг” хэллээ. Эрдэс баялгийн арвин нөөцтэй Монголд АНУ, Ираны аль аль нь анхаарлаа хандуулж буй. Монголын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төсөрхөн Иранд айлчилж, уран баяжуулах үйлдвэрт нь зочилсон. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Х.Клинтон долоодугаар сард Монголд очихдоо энэхүү хуучин коммунист улсыг “Ази дахь ардчиллын уриа дуудлага, үлгэр дуурайл” хэмээн үнэлсэн билээ.