Хонконгод хоёр усан онгоц мөргөлдсөний улмаас 36 хүн амиа алджээ. Ослын газарт 28 хүн нас барсан, 100 гаруй хүнийг эмнэлэгт хүргэснээс найм нь авсан шархаа даалгүй таалал төгссөн хэмээн AFP уламжиллаа.
“Hong Kong Electric” компанийн зугаалгын усан онгоц Ламма арлаас холгүй зорчигч тээврийн хөлөгтэй мөргөлдсөн байна. “Hong Kong Electric”-ийн 120 гаруй ажилтан хөлгийн тавцанд байсан гэнэ.
Ослын газар аврагчид болон цагдаагийнхан ажиллаж байна. Аврах ажиллагаанд 10 гаруй усан онгоц, хоёр нисдэг тэрэг ашиглаж буйгаа Хонконгийн Онцгой байдлын алба мэдэгдлээ.
Х.ОД