Хэрэв Америкийн иргэн байсан бол Барак Обамаг дахин Ерөнхийлөгчөөр сонгохын төлөө саналаа өгөх байв гэж Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавес мэдэгдэв. Чавесын бодлоор бол Каракасын ажилчны хороололд Обама өссөн бол мөн л Венесуэлийн удирдагчийг улираан сонгохын төлөө саналаа өгөх байсан гэнэ.
“Венесуэл улс АНУ-ын эрх ашигт заналхийлээгүй гэж Обама саяхан хэлсэн нь маш ухаалаг, шударга явдал юм” гэж тэрбээр хэлээд ажил алба ижилтэй америк нөхрөө “аятайхан залуу” гэж үнэлжээ. Венесуэл, Америкийн Ерөнхийлөгчид дахин сонгогдвол хоёр улсын хэвийн харилцааны шинэ үе эхэлнэ гэж Чавес онцолсон байна.
Венесуэлийн Ерөнхийлөгчийн сонгуулийг аравдугаар сарын 7-нд хийхээр товлоод буй бол америкчууд төрийн тэргүүнээ арваннэгдүгээр сарын 6-нд сонгох юм. Чавес хэдийгээр ийм халуун дотно үг хэлж буй ч АНУ, Венесуэлийн харилцаа сайнгүй байсаар байгаа бөгөөд Элчин сайдаа харилцан солилцохгүй байгаа билээ. Чавес 1999 оноос, Обама 2008 онос улсынхаа төрийг тэргүүлж буй юм.