Америкийн одоогийн Ерөнхийлөгчийн үзэл бодлыг БНН-аас түүнтэй өрсөлдөж буй Митт Ромни эрс шүүмжлэв. Түүний үзэж буйгаар бол Барак Обама Америкийн үнэт зүйлсийг ойлгохгүй байгаагийн улмаас гадаад орнуудтай харилцаа тогтоохдоо алдаад байна гэнэ. Америкийн одоогийн засаг захиргааны гадаад бодлогыг Ромни урьд нь шүүмжилж байсан бөгөөд Ливид сууж байсан АНУ-ын элчин сайдын амийг хороосноос хойш шүүмжлэлийн түвшингээ эргэн харахад хүрчээ.
Хэн нэгэн довтолж болзошгүй талаарх баримт болон дараах үр дагаварын ноцтой байдлыг Цагаан байшин бууруулахыг хичээж, Магриб хийгээд Ойрхи Дорнодод АНУ-тай тулгарч болох аюул заналын хэмжээг дутуу үнэлж байгаад Ромни сэтгэл дундуур байгаа аж. “Манай үнэт зүйлийг Ерөнхийлөгч гажуудуулж, дутуу ойлгож байна” гэж тэр хэлэв. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчид энэ сарын 3-нд олон түмний өмнө халз мэтгэлцэх юм.